Lacrimosa : Назим Хикмет-Цэнхэр нүдэн үлэмж биетэн

Назим Хикмет-Цэнхэр нүдэн үлэмж биетэн

Цэнхэр нүдэн үлэмж биетэн амьдарч байжээ,
Цэцгийн дэлбээ шиг бяцхан бүсгүйд хайртай болжээ.
Бяцхан бүсгүй цонхон доороо сарнайн буттай
Бяцхан байшинг цаг үргэлж мөрөөддөг байжээ.
Үлэмж биетнүүд үлэмж томыг л бүтээдэг болохоор,
Үзэсгэлэнт бүсгүйдээ цонхон доороо сарнайн буттай
Үлгэрийн юм шиг тийм жижиг хөөрхөн байшинг
Үнэндээ тэр урлан өгч чадсангүй ээ.
Цэнхэр нүдэн үлэмж биетэн амьдарч байжээ,
Цэцгийн дэлбээ шиг бяцхан бүсгүйд хайртай болжээ.
Бяцхан бүсгүй үлэмж биетний алхааг даган
Бахардтал гүйхээс залхаж гүйцээд
Тохилог цэцэрлэгтэй жижигхэн байшинд
Тухлан суухыг илүүд үзжээ.
-Баяртай! Гэж цэнхэр нүдэндээ бүсгүй хэлжээ,
Баян чинээлэг одой эрийг даган оджээ.
Баян чинээлэг одой эр цонхон доороо
Сарнайн буттай бяцхан байшинд суудаг ажээ.
Цэнхэр нүдэн үлэмж биетний аугаа хайр
Цэцэглэх буттай бяцхан байшинд багтахааргүй байжээ.


start=-48 , cViewSize=50 , cPageCount=1

2 сэтгэгдэл:

null
oogii_doctor-brain (зочин)

ene chini shuleg ym uu ih goy ym bna

AXIOM

unshij baisan yum baina ...hoorhon ...

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)