Lacrimosa : Нүдээ аньсан уруул

Нүдээ аньсан уруул

Урууланд чинь би

Ухаан алдатлаа дурладаг

Уух дарсны амт шиг

Улам улам давшилдаг

Гуниглалд би дуртай ч гэсэн

Гал төөнөх биенд чинь солиордог

Галзуурсан надад онгод орохгүй бол

Гараараа би чамайг мөрөөддөг

Дурлахыг хүсэхгүй байна чамд

Дураараа цэнгэж явах минь жаргалтай

Шаналахгүйээ би чиний араас

Шанагаа бариад уснаас ханатлаа ууна

Гэхдээ

Чиний юунд хайртайгаа би мэднэ

Чихнээ шивнэх үгс чинь анхилуун

Чимэг болсон хөх чинь гашуун

Чанга базлах гар чинь уйтгартай

start=-48 , cViewSize=50 , cPageCount=1

2 сэтгэгдэл:

null
ha ha (зочин)

chi emegtei bizdee ymar ch baisan taalagdaj baina

Аялгуу (зочин)

Эмэгтэй ч бай, эрэгтэй ч бай, саармаг ч бай хамаагүй ээ. Сайхан байна өө. Тийм ээ зураач аа

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)