Lacrimosa : Цаг хугацаа зогссон бололтой

Цаг хугацаа зогссон бололтой

Цаг хугацаа зогссон бололтой
Цагийн эргүүлгэнд сүнс минь дарагдсан бололтой
Бовари шиг бүхнээс уйдсан бололтой
Бодлогогүй алхмуудад дийлэгдсэн бололтой
Эрх чөлөөг амсахын дээдээр амссан гэж үү?
Гэнэн хонгор нас байсан гэж үү?
Уйлахаас өөр хийх зүйл үгүй
Угийн ганцаардмал биеэ яалтай.
2014.11.02 А.Лакримоса

Өнгө өнгөөр өөрчлөгдөх цаг хугацаа

Өнөөдрийг биш маргаашийг ч биш
Өнгөрсөн одоо ирээдүйг ч биш
Өнчирч хоцорсон зүрхийг дэвтээнэ.
Маргаашгүй маргаашийн төлөө
Мартдаг ганцаардал
Мартсан дурсамжийн цаана
Магадгүй одоо л гунигладаг өнгөнүүд...
2014.10.23 А.Лакримоса

Ганцаардалаа зураад л ганцаарддаг
Зэргэлдээх ертөнцийн хаалгаа нээлээ
Ахин дахин ганцаардуулах адгуусан хүсэл
Будганд нийцэхгүй гар салганасаар л
Чихээ дараад хашгирмаар байвч, ертөнцөд хавчигдаж чимээгүй уйлахаасаа хэзээ залхах юм бүү мэд...............

start=-47 , cViewSize=50 , cPageCount=1

3 сэтгэгдэл:

null
Aka

ойрд яаагаад блогоо хөтлөхөө байсан бэ .?
фэсрүү орсон уу.?

goo (зочин)

Blogoo xutuldug baisiimuu? bugdiig n unshsiishd shuud suujaagaad. keep blogging :-)

Lacrimosa

Зүгээр нэг тийм үгээр хэлшгүй залхалтуудыг туулаад л

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)