Lacrimosa : 3 дахь жил...

3 дахь жил...

 Блогоо бичээд гурван жил болсон байна. Амьдрал гэж нэрлэсэн хүн төрөлхтний цөхрөлд анган цанган явсаар ядарч туйлдлаа. Хэний төлөө хийдэг, хийдэггүй зүйлсээ өөрөөсөө гаргаад хаяж чадахгүй дээ ганцаардана. Энэ нь ч таатай, атаархалгүй амьсгалгзүй, амьдрахсан...

Урд талд өрөөстэй модны үртэс

Уучлал гуйх зүрхний харуусал

Хэн ч биш гэж ахин хэлэгдэх

Халтар зотонд сүнс зогсож байна.

Эргэлдэх үүлсийн цагаан давалгаа

Эхлэх цагийн хуруунд шигдээстэй

Ганцаардал гуниг салахгүйн жаргал ч

Галзуу гэх улаан үсэнд уусахсан...

Мэдрэмж, өчигдөрийн мэдрэмж зүрх бас сэтгэлд байхгүйсэн бол сайхан. Аз жаргал, үнэн гэхч хаа ч юм бэ тэр нэгэн зүгт байна. Буруу, ойлгохгүй буруу, мэдэхгүй буруу, буруу гэх үгс шууд л буу тулган авсан шиг толгойд хадагдан хашгирмаар уйлмаар байвч чадахгүй байхын гаслантай. Би нэг л зүйлийг сурж авлаа. Хүнд битгий итгэ...

Сүлжилдсэн торны үзүүрт амьдрал оршсоор л байна. Маргаашийн тухай мэдэхгүй тул азтай юм болвуу? Чиний л төлөө гэж хэлсэн үгс хэзээ нэгтээ үнэн болон хувирч магадгүй юм. Нэг алхмын цаана хүмүүс холхилдовч ганцаардал арилахгүй ахиад л хүлээлт тэнгэрээс цас болон будрах шиг. Бухимдал ходоод хоолойг тэвчихүйеэ ороон надаас боллоо гэх чиний үгс дахиад л зүрх руу хутга дүрэн шаналуулна. Хайр гэхч хоосон агаарын өвдалт үй түмэн үсний ширхэгэнд наалдчихаад цус гаргахгүй байхсан гэсэн мөрөөдлийг минь сүйтгэнэ. Нүдгүй соносохгүйсэн бол даанч мэдрээд л галзуурахгүйсэн гээд л гүйгээд л битгий бод гэж хэлэвч миний оронд байсансан бол тэгэх гэж үү? эсвэл би тийм....

Энэ хорвоо амьдралд хүний юу үлдэх вэ? Хоёрхон сарын өмнө амьд байсан танил найзыгаа үхсэнийг дуулна. Тэрэнд миний хүсдэг зүйлс байсан одоо тэр бүхэн нь хэрэггүй надад ч бас. Үзэн ядлаа гээд ямар ч ашиг алга эцсийн дүндээ зовлон шаналал л болно. Хүмүүс яагаад өнгөрсөн амьдралын сөхөж тэрнээсээ таашаал авдагийн бол доо, дэндүү өрөвдөлтэй үхсэн хойно нь сайнаар дурсан тал засаж гэмшицгээх юм даа. Цаг хугацааг эргүүлж болохгүй ч одоо л бүх зүйл оршсоор л байна шүү дээ...

start=-45 , cViewSize=50 , cPageCount=1

5 сэтгэгдэл:

null
hold (зочин)

bayar hurgiii ymr ch bsn blogoo biched 3 jil bolsond

Золу

Мэдрэмжээс мэдрэмжинд өртөөлөн мэдэх бас мэдэхгүйтэй цаг хугацаа өнгөрч л байдаг...

Арслантай авдар

Like

dars (зочин)

orj ireegui udsan baina shu yg l heveere bainaa

Аянчин

Үнэхээр өөр мэдрэмж шүү...

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)