Lacrimosa : My wine in silence

My wine in silence

Сүүлчийн хундага улаан хивсэнд шигдэн унахад Т одоо л гэж бодлоо. Харанхуй өрөөнд хүлээстэй гоо үзэсгэлэн тэр бүсгүйн уруулыг хутгаар зүсэхийг ямар их хүсэж байгаагаа тэр мэдэрнэ. Гоо үзэсгэлэн гэхч мөнхийн зүйл биш харин өөртөө үүрд хадгалахын тулд идэж болно шүү дээ. Сарны гэрэл уйтгарт хийлийн дуугаралт үзэн ядах сэтгэлээс минь өөр юуг авч одохыг хүснэ вэ?
Хүн төрөлхтөнөөс ангижруулаач, өрөвдөлтөй харанхуйн сахиусан тэнгэр минь нүдээ нээн зовлон шаналалаас татан гаргаач. Хүчтэй салхи depressive аялгуутай холилдон цагаан цэцэгс чамайг хучихыг харлаа. Гараа алгуурхан явуулж хүйсийг чинь мэдрэхсэн, үхдэл мэт хэвтэх эрүүг чинь зөөлхнөөр үнсэхсэн.
Гэвч хүлээс модонд идэгдсэн би гэхч гар хүрэлгүй авсруу чамайгаа аван орно. Яг л тэдний худал хуурмаг цуурхал, уруулаа сийчүүлсэн хацар шиг л...

start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
amka (зочин)

mm taalagdlaa

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)