Lacrimosa : Гунигтай бороо яг л над шиг

Гунигтай бороо яг л над шиг


Хүйтэн бороо харанхуй өрөөнд нэвтэрнэ. Хуучин бодлууд үсэнд наалдаж, хөөрхийлөлтэй аминч үзэл хөлөнд ороогдоно. Шаналахгүй байхын аргагүй дурсамж одоо цагт нэгдэхийн учир нь ганцаардал ирсэн бололтой.
Итгэл эвдэрч эргэн тойрон хуурамч ярианаас залхаж эхэллээ. Эхлүүлнэ хэмээн өөртөө хэлсэн худал үгс...
Хүлээлтэнд дургүй ч хүлээсээр л хүссээр л байна.

Алхаад л алхаад л шатаар алхаад л... Дөнгөж гарсан талхны үнэр үнэртэнэ. Амьдарч байгаагаа мэдрээд л зүрх базлаад л өгсөөд л...
Хэн ч байхгүй эзгүй хоосон гэр. Санаад л ганцаардаад л тамхи асаана. Хүлээгээд л хөндий цээж урагдах шиг гансраад л... Автобуснаас буудаггүй л байж.

In the shadows of my mind
Татаастай хөшигний цаанаа алдуурах бачимдсан сэтгэл хүссэн хүлээлт шиг товчийг минь алгуурхан тайлна. Өнгөрсөн бодол бүр мөрөнд суугаад өвдөлтөөс ангижруулах мэт гар цээжинд хүрнэ. Гэрэл, харанхуй, хууралт...

Ингээд лбаймаар байна. Ганцаардалд хучигдсан шөнө тэрний дууг сонсоод л үхмээр байна. Ямар ч хүлээлт үгүй... цэг гүй... үгүйсгэл үгүй... ахин цэг цаг ганцаардал үгүй, бусад шиг бүхнийг хүлээж аван өнгөрсөн амьдрал үгүй...

Өнгөрсөн амьдрал гэдэг юу юм болоо
Өрөвдөлтэй өчүүхэн байснаа дурсахын тулд
Өөлөгч шоглогч байснаа санахын тулд
Өчүүхэн дорой байснаа мартахын тулд
Өнгөрсөн амьдралаа үгүйсгэдэг юм бол вуу

 


Ганцаардал гэгч юу юм болоо
Ганцаараа л бүхнийг эзэгнэж
Ганцаардахгүй гэж өөртөө амлаж
Гансрахын таашаалд автагдаж
Ганцаардал гэгч мансууруулагч эм юм болвуу
Бүхнээс залхаж 
Бүдгэрсан зураг шиг мартагдаж
Тоосонд дарагдаж
Тамын орчлонгоос салмаар байна....

Цусанд шунасан бас айсан
Цусанд дурласан бас татгалзсан 
Явахаа мэдсэн хөгшин болсон
Ядруухан нүдний оч бууж гэмээр
Миний түнэр харанхуй

Сэтгэлгүй бол мэдрэлгүй
Мэдрэлгүй бол мэдрэмжгүй...
Хүлээлтний цаана түлхүүрдэх чимээнээр
Хүлээснээсээ ангижирч чадаагүй үгсээр
Цээжинд багтрах бүлээн амьсгалаар
Цус хөөрч өөрөөр өөрийгөө мэдрэх боллоо.
Үдсэн цаг хугацаа хуурамч гэдгийг
Үлдээсэн худал үгс дахин сэргэдэгийг
Үнэхээр л голонд тусах сарны гэрэл мэт
Үлдэж дээ дууссан хувь тавилан минь...

Цээжинд тулах далдын инээмсэглэл
Дасал болсон аялгуутай нэгдэхийн цагтаа
Цэнхэр өнгөөр будагдах түүний хуурамч төрх
Далдын ертөнц байдгийг дахин санууллаа.
Чимээгүй нүгэл үйлдэх нүд
Төгсгөлгүй мансуурлын цэгтээ шингэж
Чангаах базлах гарны аяст
Тачаал хэзээ ч дуусахгүй дахин мэдрүүллээ.

start=-43 , cViewSize=50 , cPageCount=1

7 сэтгэгдэл:

null
Модон Хүн

эхний зураг сүүлийн зураг 2ыг тайлбарлаж болох юм кэкэ

t (зочин)

taalagdlaa

Золу

Энд гоя өвөрмөц байдаг...

Lacrimosa

mhn

frankenstein9912 (зочин)

ene hamgiin svvliin nvtsgen emegtein zurag chmtai ih adilhan haragdlaa. erdeneted baihdaa chinii blogruu orj vzlee

Зочин

yums tsuuhun baih tusmaa saihan

dabu (зочин)

goe bichleg

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)