Lacrimosa : Цэнхэр тэнгэрт зүүгдчихсэн өглөө чиний инээмсэглэл...

Цэнхэр тэнгэрт зүүгдчихсэн өглөө чиний инээмсэглэл, харц нэгэн зэрэг намайг багалзуурдлаа. Амьсгал авч чадахгүй, агаар мэдрэгдэхгүй ч уруулны хөдөлгөөн толинд тусна. Цагны зөвхөн зүү нь удааширчээ, би чамд дурлажээ.

Сонсохгүй, мэдрэхгүй бол гуниг дагуулан учрахгүйсэн
Согтохгүй, солиорохгүй бол нойрноос сэрэхгүйсэн
Олны дунд тэнүүчлэх хөөрхийлөлтэй сүнснүүд
Онгод болон бачимдуулах миний сүүдэрнүүд

Лааны цус
Хөх саран гүүр аниргүйг эвдэж эрвээхэй шиг чамайг хадахсан. Уушиг дүүрэн амьсгалын тоогоор гаранд чичрэлт мэдэгдэнэ. Шөнө үлдээсэн гунигийн цаана зөвхөн эрхэмсэг ор л үлджээ. 
Нар мандах шаргал туяа, аядуухан сонсогдох my wine in silence....
Эзнээ хүлээх номнууд эвдэрсэн аяга эргэж эвлэхгүй сэтгэл юугаараа холбоотой юм бол доо...

Хоосорсон цөлд эзэнгүйдэж
Хорогдох зүйлгүй бачимдаж
Хэзээ нэгтээ чамайг хүлээсээр
Харанхуй орчлонд тамлагдсаар л

Үхэл дагуулах чиний үнсэлт
Үлгэрийн мэт сэргээхгүй
Үргэлжлэх үнэн мэт ганцаардуулж
Үнэхээр дурлал мөн үү

Хүн шарсан, түлэгдсэн маханд дуртай, харин өөрсдийн шатсан үнэрт дургүй...
Босооч ээ
Дэлхийгээс баллуурдсан мэт алга болжээ.
Нар халхалсан өндөр байшингийн хажууд сарны гэрэл гурван давхар шатыг гэрэлтүүлнэ. Замын голд гурван бүсгүй тамхи татан зогсоно.
-Машинд дайруулах уу?
-Кино шиг уу? ха ха ха хэзээ нэгэнт цагт алхжээ гээд л харь гарагийн хүмүүс хүүрийг минь ухаж олоод л уу?
- Нөгөө юм чинь байгаа юу?
- Тэр байшингийн цаана гараад орооё
- Машин ирж байна хөөе С хурдан яваачээ одоо доом ээ болио өглөө зүрх чинь зогсох дөхөө биз дээ ха ха
- Үхсэндээ инээгээд байгаа юм. Ганц л үхэхээс хойш.
Үзэсгэлэнт талд цовдлуулагдсан прометейн сүнс айлчлан ирнэ. Тэр хэнийг нь ч авч болно...

Шөнө улаан сарны туяанд гараа зүслээ.
- Тэгээд утга нь хаана байсан юм бэ?
Хуурамч хөдөлгөөн бүр хумсанд шигдэнэ.
- Хичнээн удаан дээшээ харлаа ч гэсэн бүгд л хязгааргүй.
Битгий дуусаасай. Толгой эргээд л...





start=-45 , cViewSize=50 , cPageCount=1

5 сэтгэгдэл:

null
Lacrimosa

ene buhne negtged niitelsen chini saihan baina

dars (зочин)

saihan buteel baina

Lacrimosa

ok

Зочин

MMM MANSUURAGCH YUM UUU HAR TAMHIND - Нөгөө юм чинь байгаа юу?
- Тэр байшингийн цаана гараад орооё ENIIIG UNSHAAD TEGJ OILGOLOO UUL NI GOY FILOSOFILOG SETGEHIIN

Khan-So

gaihaltai buteel bn daa...

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)