Lacrimosa : Хуримын зар

Хуримын зар

Хуримын зар

 

 “Оршил доторхи оршил нэг хүний дэмийрэл” Хананд өлгөөтэй цаг хурдан, удаан, аажуухан, түргэн урсана. Элсний ширхэг шиг сэрсэн нэгэн өглөө энэ бүхэн эхэлсэн юм. Эргэн тойрон цаг хугацаанд эзлэгдэж амьтай амьгүй юмс намайг хаяан одохоор бэлтгэж ажилаа зэхэж байлаа. -       Өөр нэг бүсгүйтэй, өөр нэг бүсгүйн уруулыг өршөөлгүйгээр шимээд хэвтэж байгаа даа. Би чамайг харааж байна: Хөхний товч нь шүргэх тэр агшинд хүсэл тачаал чинь буурна. Шулам чиний  дэргэд зогсоод зүрхийг чинь сугалах болно. Үсний ширхэг бүрт чинь зэв наалдаж, толинд тусах тусгал чинь чамайг идээх болно. Өрөөний дотор талыг хар, ягаан, улаан өнгийн даавуугаар бүх тавилгаа бүтээжээ.  Хаалгаа хүрэн бор өнгөөр будаж “ Миний охины өг, том загас жижиг загас” гэж төвд үсгээр сийлсэн байна. -       Яах ёстой байсан гэж? Үгүй ээ, энэ бүхэн бүгд хуурамч. Хууралт, хууралт, өөрийгөө өрөөл бусдыг ч хуурна. Тэр бүсгүй яаж?   Бүсгүй урагдаж халцарсан хуучирсан цаас гаргаж ирэн нүдээрээ гүйлгэж уншина. -       Хуримын зар. Надад ийм зүйл илгээж болно гэж үү? Өдөр бүр би түүнтэй янагладаг байсан юм шүү дээ. Дэлхий дээр орших бяцхан хэсэгт нар мандаж эхэллээ. Уйтгартай, хөгжилтэй, гунигтай, инээдэмтэй амьдрал эхэллээ. Бүсгүй цонхны дэргэд очин шувуудын жиргээг сонсоно. Хоёр архичин зодолдож, залуу хосууд хэрэлдэж, жаахан хүүхдүүд машинд дайруулна. -       Хараал, хэрүүл, зодоон, үхэл ганцхан цэг дээр л оршиж байна шүү дээ. Бовари хатагтай мэт реализмд автагдаж, Маргарита шиг хайрын төлөө бүхнээ зориулах ёстой байсан юм гэж үү. Одоо надад ганц хуримын зар л үлдлээ. Хаалга тогшлоо. -       Онгорхой. Таяг тулсан хөгшин өвгөн,  “ Намайг үзэн яд” гэсэн бичигтэй цамц өмссөн залуу хархүү, бүсгүйг цоо ширтэн лаа барьсаар орж ирлээ. Тэд хөл нүцгэн байх агаад нүдээ хар өнгөөр буджээ. -       Бид нар явлаа. Мансуурсан байшиндаа чи үлд. Үгүй бол бидэнтэй цуг яв. Бүсгүй уруулаа улаанаар будан толины өмнө очиж үсээ самнаж эхэлнэ. -       Би хүсэхгүй байна. Хөгшин залуу хоёр үг дуугүй гарч одно. Бүсгүй галзуурсан мэт уйлж, хашгирч, бүх даавууг урж тасдаж эхэллээ. -       Инээмсэглэх хүмүүс бүгд хуурамч, итгэл төрүүүлэх харц хуурамч, инээд алдах уруул хуурамч, энгэр зөрүүлэх чи хуурамч. Тэр хайч аван уруулаа ярж эхэллээ. Одоо үүрдийн бас мөнхийн инээх болно. -       Үнэн гэж байхгүй шүү дээ. Үхэж буй сүйт бүсгүй чинь, би байх болноо.           

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

А.Тунгалаг

 

start=-41 , cViewSize=50 , cPageCount=1

9 сэтгэгдэл:

null
tm (зочин)

unshij baisan shige l

Lacrimosa

tiim ter medremjere l

ஜॐ♥ஜАянчин ஜॐ♥ஜ

мансуурсан байшиндаа чи үлд...

Гэгээлэг нь...

Онцгой хэрнээ сонин мэдрэмж...

Lacrimosa

ugui bol bidentei hamt yb

timara (зочин)

taalagdlaa

Lacrimosa

mhn

khanso (зочин)

aij bn

Золу

нэг тийм эргэлзсэн, эрс тэс төөрөгдлөөс зайлсхийж нисмээр үедээ энийг унших дуртай

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)