Lacrimosa : Өглөөний тамхи шиг ганц шөнийн бүсгүйд

Өглөөний тамхи шиг ганц шөнийн бүсгүйд

Ходоодонд орох тамхины утаа
Бодолд таван янзын санаа ургуулна
Байж сууж чадахгүй бачимдаж
Бөгтийж салганахын зүдгүүрт
Эрх чөлөөнд алслагдсан амьдрал
... Элсний ширхэг мэт дугаарлагдаж
Бүх зүйл дууссан, шархалсан сорви
Балар эртний зураас мэт дагалдана.
Хаана байнаа гэж үү?
Чиний надад бэлэглэсэн цаг хугацаан дотор
Чанга тэврүүлэхийг хүсээд өвдөгөө дэрлэн суугаа
Хайртай юу гэж үү?
Хашгирч харааж зугтаж байх үед чинь
Халаасандаа хийгээд хананд өлгөсөөн би...

Өглөөний тамхи шиг ганц шөнийн бүсгүйд
Өөрт байсан будагаа зориулав
Одоо ахиад нэг шөнө нэг өглөө ирэхэд
Ор тас чамайг мартана...
Ганцаардалдаа дахин хуваалцахааргүй
... Мансуурам ертөнц зурвас үлдээж
Гараа алдлан үлдэхийн цагт
Өглөөний тамхи шиг бүсгүйд дахин дурлана.

Шувуудын жиргээ дуулдаж анхны цас хайлна. Нүдэнд тэр цас нулимс болон хувирч хүйтэн дуслууд нэвт чамайг би харна. Салхи замыг бараантуулж, нүцгэрсэн модод цангасан хилэнт араатнууд шиг бие биенийхээ араас өнгийлдөнө.............. энэ мөрүүдийг санаж байна. Уншиж байсан уруул, нүд,үнэр.
Тэр яг л тийм бүсгүй байсан. Байсан билээ хоёр үгний цаана давхралдан өрсөн номнууд шиг хааяа утга учиргүй инээнэ хувцасаа тайлна. Согтуу ирээд зурахыг, тоглохыг шаардана. Нэг л өглөө нэрийг минь бүү асуу гээд явна. Чи тийм л гуниг дарс дагуулсан бүсгүй байсан.

start=-39 , cViewSize=50 , cPageCount=1

11 сэтгэгдэл:

null
Нэг_хүү

heseg zuur xhinii medremjind.. taalagdlaa

Lacrimosa

neg neg udriin zaitai bichigdsen

Аймааар иртэй хутга

Хамаг будгаа түүнд зориулчихаад Халаас хоосон гуниглан алхахсан

Аймааар иртэй хутга

Ойрд блогыг нь уншаагүйн байнашдээ хуучных шиг мэдрэмж, зурагууд...

Lacrimosa

bi huuchin buh zuild durtai

sad (зочин)

taalagdlaa

Lacrimosa

mhn

Сафо

гоё мэдрэмж гунигтай ганцаардмал зэвэргэн тэгсэн хирнээ сэтгэл хорогдуулсан дурсамж дурлалын мэдрэмжүүд

Lacrimosa

havar buhen l iim bdg

5 сарын 23 (зочин)

ммм сонин юм гэхдээ их гоя санагдлаа. олон удаа блогоор тань оржийвол их мэдрэг болох байхаа.

Золу

Үнэхээр гоё шүү

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)