Lacrimosa : Цуглуулга....өнгөрсөн цаг хугацаа

Цуглуулга....өнгөрсөн цаг хугацаа

Хатсан будагтай нийлэх
Хагарсан зүрх
Хагархай шилтэй зүсэгдэх
Хонгорын инээмсэглэл
Хаана байна гэж
Энэ бүхэн эцэслэж гэж үү

.........................................

Санах.....
Сонирхолтой үг
Санана
Санахдаа бодно
Чамайг

...................

Яг одоогийн тухай мартахсан
Яагаад гэдгээ мэдэхгүй амьдрахсан
Яг л анх дурласан шигээ
Янаглалдаа ганцаар автахсан

.................................................

Image

Өглөө унагасан чихэрлэг нулимсаа
Орой угтах шорвог нулимсаар
Харандаа цаасанд тогтоож аваад
Хананд далай болгон шингээхсэн

...................................................

Цас орлоо гэж инээлдэнэ
Навч уналаа гэж санааширна
Залхахсан болихсон
Сарнай авч өгдөгөөс чинь.........

............................................

Харанхуй байна
Хоосон байна
Шаналж байна
Шархалж байна.
Бүсгүйд дурласны төлөө
Бүгд надаас урвасны төлөө
Аниргүйд хөнгөхөн инээмсэглэж
Амраг чамайгаа зотон дээр үлдээе

...........................................

Дурлалд асгасан дарсны шилтэй хамт
Дундуур ассан мэдрэмж бөхөх болов
Дүрэлзсэн гал мэт асаахыг хүссэн уруул
Дахин дахин эзэмдэх болов
Бүсгүй минь чамдаа......

.....................................

Үүлс нүүнэ
Нүүхдээ гунигийг тосон авна
Тамхи сорогдоно
Сорогдохоо ганцаардлыг угтан авна
Татсан хөшигний цаана
Тагтан дээр миний л бүсгүй зогсоно
Мэдрэмж.........

.......................................

Улаан тэнгэр зураад чамайг хайлаа
Улаан уруул зүүдэнд үнслээ
Ганцаардлын гунигт мэдрэмж
Гэнэт мөрөн дээр суух болов
Гэнэн охин шиг дурлах нас
Гарт барьсан бийр шиг доош унана
Гитараа хөглөж чадахаа больсон
Гаслант тэр өдөр шиг чамайг санана
Янагхан бүсгүйд дурласныхаа төлөө
Насаараа хоосонд суух нь тавилан байжээ....

.................................................................

Одоо л цас орохоо болихгүй бол
Орхисон цаг хугацаа ахин сэргэх нь
Одоо л тамхиа сорохгүй бол
Ороогдсон сэтгэл хоосрох нь
Одоо л бийрээ хатаахгүй бол
Ойлгомжгүй нүд чинь харагдах нь
Одоо л гүй........

Image


start=-33 , cViewSize=50 , cPageCount=1

17 сэтгэгдэл:

null
Lacrimosa

жинхэнэ өнгөрсөн хугацаанууд

Панда (зочин)

янзтай,,, бүгдээрээ таалагдлаа

bagvaahai (зочин)

Zugeer l goy...

Lacrimosa

sometimes i feel so happy
sometimes i feel so sad
sometimes i feel so happy
but mostly you just make me bad
baby, you just make me bad

Бөгтөр

Юмс дээр доороо оролцож байдаг гэж хүмүүс боддог атал зарим нэг хүн хүмүүст хажуунаас нь түншиж өөр өнцөг байдгийг харуулдаг. Тэдний нэг нь энд байдгийм. Тэрийгээ ингэж нотолж суудаг байна.

Lacrimosa

yu helehee meddegguiee

░♥♥Шүрик♥♥♫░ (зочин)

Санах.....
Сонирхолтой үг
Санана
Санахдаа бодно
Чамайг
bugd nice

Робинзон Крузо

ТОМ ЛАЙК :)

Золу

Биширч байнам

Lacrimosa

шүрик- мэдэрсэнд баярлалаа
робинзон- баярлалаа
золу- арай л магтжээ

Буруу Бичигч

сэтгэлд живсэн хүн жаргалтай
бодолд живсэн хүн харуусалтай

Lacrimosa

жинхэнэ новшийн өдөр байна

zulzaga (зочин)

suuliin zurag n chiniih uu. backgroundoo bolgoloo he he pcniihee

Bodolxon

сайхан бас муухай өдөр,,, муухай бас сайхан өдрүүд,,, үргэлж солигдсоор...

Khan-So

shn zurag bas shn shulegnuud bn urlagiin ih ondor amjilt husii gj

Lacrimosa

баярлалаа

Elkhan

Sonirholtoi yum...

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)