Lacrimosa : Үүрээр хувцсаа тайлан орж ирэхийг чинь сонсоход

Үүрээр хувцсаа тайлан орж ирэхийг чинь сонсоход

Амьсгалж байгаадаа баярламаар.

Тамхины утаа агаарт хөөрч

Будагтай цамц уруул шүргэж

Хязгаарт нэгэн хүн үхэж буй үед

Амьсгалж байгаадаа баярламаар.

 Уйлж байгаадаа харамсмаар.

Гуниг дарсан лонх  шилнүүд харшилдаж

Ганхсан хүүхэн хормойгоо дэрвэлзүүлж

 Үдшийг дэрээ дэрлэн зурагт үзэж

Үүрээр хувцсаа тайлан орж ирэхийг чинь сонсоход

Уйлж байгаадаа харамсмаар.

Галзууртлаа итгэсэн дурлалд шатмаар.

Солиордог гэж хоёр талд хашгиралдаж

Сарнай барьсан гарт өнгө нь солонгорч

Одоо л одод байхгүйг ойлгуулж

Ор ганцаар нүцгэн нүгэл үйлдэхэд

Галзууртлаа итгэсэн дурлалд шатмаар.

 Хөхний товчинд агаар мэдрэгдэх шиг

Хар цагаан гэж ялгахаа болих шиг

Хүсэл тачаалын хөлөө  зөөж ядах шиг

Хүлээсэндээ алдууран халуун цай уух шиг

Хачин юм даа, би харж байна.

Мэдэрч байна, хачин юм даа.


start=-27 , cViewSize=50 , cPageCount=1

23 сэтгэгдэл:

null
Lacrimosa

он жил урссаар л тэр л битгий орж ирээсэй

≡ Панда ≡

ёоох... нэг л сонин болгоотохлоо... санаа алдаал алдаал баймаар

Lacrimosa

санаа алдах нь миний ганц хийдэг зүйл дээ

≡ Панда ≡

ккк би сүүлийн үед тэрийг чинь хамгийн сайн хийдэг болоод байгөөө

Бөгтөр

Дандаа нээх гоё бичдийн... Дандаа би уншдийн... Түдэй бичмээр санагдаад... Гэхдээ бичсэн ч чи худлаа л гэж бодно байх... Тэр нь зөв... Өөрийгөө олох зам хол байгаа ч шиг... Ойр ч шиг...

ariuka (зочин)

Яг нэг жил өнгөрчээ, санагалзах бүртээ блогоор чинь ордог

Цогтгэрэл (зочин)

Энэ бүгд чиний зурсан зураг юмуу?

РапуКа

сайхан шүлэг тэрэлжээ

Зочин

Шүлэг мэдрэмж үнэхээр гоя гэвч уйтгар гуниг нь дэндүү их

Gorgeous

юу аар дэ бээст

Lacrimosa

панда-санаа алдах нь хоосонд утаа оруулнаа
бөгтөр- өөрийгөө олох зам байдаг гэдэгт би итгэдэггүй маа худал үнэн бодох нь хамаагүй ээ
ариука- нэг жил цаг хугацаа л юм даа
цогтгэрэл- зурсан зурагнууд маань хуурамч
Рапунцель-баярлалаа гэхэс татгалзаж байгаа
зочин- уйтгар гуниг уй гуниг л намайг хөглөнө тэгээд гэдэг араас зулгуйдна
Gorgeous- баярлалаа гэхээс татгадзаж эргэлзэж байна

"Би ба Би" ... (зочин)

одиноороо байгаамуу. Би чамайг харлуу зүүдэллүү яаалаа гэж бодоол байна

Dream

Гоя бичсэн байна... Сүүлийн зурагнаас нэг кану санаад ороод даанч нэрийг нь мэддэггүй.

chimgee (зочин)

huleesendee bi galzuurah shig, huleesneesee alduurch zamhrah shig, husel tachaalaasaa bolood zowoh shig, holiin chimee chagnaad dogdloh shig. bas sandarch tegsnee aidast awtana. daraa ni yund haramsahguigeer nugeliig uildene. taiwshirna...

Цэнхэр нүдэн

Бииииг лайк

ganaa (зочин)

goy shuleg yum aa uneheer taalagdlaa gej

Ицми

хачин юм даа.

Цогтгэрэл (зочин)

.....................................



Галзууртлаа итгэсэн дурлалд шатмаар.



....................................

Цогтгэрэл (зочин)

Хөхний товчинд агаар мэдрэгдэх шиг

Хар цагаан гэж ялгахаа болих шиг

Хүсэл тачаалын хөлөө зөөж ядах шиг

Хүлээсэндээ алдууран халуун цай уух шиг

Хачин юм даа, би харж байна.

Мэдэрч байна, хачин юм даа.

Lacrimosa

долоо долоо хоногоор тоо урссаар л байна та бүхэнд баярлалаа

Ayanchin (зочин)

атаархал төрүүлэм мэдрэмжийг чинь бишэрму

Гана

unshiv

Урсогүухидду

Хөхний товчинд агаар мэдрэгдэх шиг... шмммммммммм

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)