Lacrimosa : Далай шиг намар Дарс шиг энхрийлэл Дундуур иштэй тамхи.......

Гадаа бороо орж байна. Хөшигөө нээтэл цас бударч байх юм.

Ахиад л амьдралын хоёр туйлд ороогдох шиг. Богинохон,дэндүү их мөрөөдөл, эл хулиар дүүрсэн бичгийн ширээ угтав.

Пушкин, шекспир, урлагийн түүх, ван гог, тожмой луутай тулалдсан нь бүгдэд нь л дуртай.

Заримдаа шинэ мэдрэмж догдлуулна.

Нэг том өрөө, зургийн хэрэгсэл, ганцаараа үлдэх ор, хөрсөн цай, давхарласан номнууд орон зай нэхнэ.

Хүлээлт. Зугталт. Амьдралаас.

Шатаар өгсөж явахдаа бодсон шүлэг:

Үүлс нүүсээр байх үед

Үргэлж ганцаардах юм.

Үдэш бүхэн өглөөтэй нийлж

Үнэрийг мартуулах юм.

Ганц ганц л зүйл мартагдахгүй, зогсохгүй, өөрчлөгдөхгүйг мэднэ.

Бүсгүй хүний энхрийлэл.

Далай яг л өөдөөс давалгаалж буй мэт. Тэр давалгаанд гараа хүргээд уйлах шиг. Хэн ч харахгүй, бодохгүй аз жаргалтай инээмсэглэнэ. Хийл тоглож эхлэх үед булбарай гараараа дарс хундагалахыг чинь хараад дундуу иштэй тамхи татна.

 

Тиймээ энэ бол миний яагаан гараг.

 

 

start=-41 , cViewSize=50 , cPageCount=1

9 сэтгэгдэл:

null
Гүмүда

http://gumudaa.blog.gogo.mn/read/entry311624 oroood uzeeerei

Lacrimosa

ene buhniig ymr ih sanabaa

Gorgeous

мннн өөрийгөө лаг илэрхийлдийшд мундаг хүүхэд.

Lacrimosa

za za

GB (зочин)

Нэг их сайхан унтаад сэрмээр ч юм шиг
Нэрмэл халааж уугаад тас үсэрмээр ч юм шиг
Сэрэлгүй тэр чигтээ нүд анимаар ч юм шиг
Сэтгэлээ би яаж аргадахаа нэг л мэдэхгүй юм
Цэв хүйтэн усанд шумбамаар ч юм шиг
Цэцгээр дүүрэн талд ганцаар хэвтмээр ч юм шиг
Дуу ирэхгүй өндөрт гарч дураар орилмоор ч юм шиг
Дуусашгүй гунигаа би яаж орхихоо мэдэхгүй байна

Lacrimosa

zalhaj baina shu en buhnes chini

Баяртай,

ийшээ орж ирэх болгондоо өөр, гайхамшигт ертөнцийг мэдрэхиймдаа

≡ Панда ≡

яагаадчийн бичлэгүүд уншаад нэг л тийм гуниг төрөөтөхлөө... ойрд үүгээр орж ирээгүй гоя байна даа

Lacrimosa

баяртай- хүн болгон л ертөнцтэй
панда- за за

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)