Lacrimosa : Хуучин дурлал нэмэх нь пиво

Хуучин дурлал нэмэх нь пиво

Хугацаа хурдан удаан өнгөрч

Хуучин дурлал нэмэх нь пиво

Харандаа балруул үзэг цаастай

Хуучин дурлал нэмэх нь тамхи

Дурлалыг дарстай зүйрлэсэн

Дуу надад хоцрогдох боллоо

Хонгор бүсгүйн зүрхний цохилт шиг

Хаана ч явсан чамайг мөрөөдөх боллоо

candle rust animated Pictures, Images and Photos

Пушкины яруу үгс мэт сэтгэл

Хоосрон хөндийрөх боллоо.

 Чи миний зүүдний илэрхийлэл

Санаж амжаагүй согтуу дурлал....

Салахын аргагүй амтат бал

Санаанд оромгүй алимны мод юм шүү бүсгүй минь

Бүсгүй минь ...


start=-35 , cViewSize=50 , cPageCount=1

15 сэтгэгдэл:

null
Lacrimosa

ойрд амтлаагүй мэдрэмжүүд

Elegiya

wow mundag yumaa

Indra

Goy ym bn aa

Bodolxon

гайхалтай зураг.. бас үгүйлэгдсэн мэдрэмж минь энд алхана

Уудамын ЭЭЖ

нүдэндээ нэг хүнийг төсөөлж уншлаа.гоё байна

Ицми

гояа

Lacrimosa

Лидан-х
аагий-за
бодолхон- тиймээ
хулан-тийм байвал яамай даа
ицми-за

JuLiEn

шүлэг нь үнэхээр гоё юмаа... өөрөө бичсэн юмуу?

ZEO ^-^

зураг ярих юм байхгү ээ шүлэг ч схн болж

13

ёстой гоя

Lacrimosa

julien-тиймээ
zeo- энэ зураг их түүхтэй зураг даа миний хувьд
цэнхэр шувуу- баярлалаа

●Каталияа

гайхалтай..)

chimgee (зочин)

zurag ni ih goe yumaa. neg l tiim zuulun busgui hunii goo uzesgelen, setgeliin gundehiig durselsen met l sanagdaj bn. huuchin durlal hen negniig alah bish ulam l uhaaruuldag yum shig... bi dotroo bodood l bn. tuuniigee sanah tusam l haramsah medremj mini aajim aajimaar buurch bn.

GB (зочин)

Надад дарс хундагала
Насныхаа тоогоор ууя.
Зовлонг жаргал гэж боддогийн чинь төлөө
Зоргоороо зүрх зүсдэгийн чинь төлөө
Инээдээ мартсан өдрүүдийн төлөө
Эргүүлж болохгүй цаг хугацааны төлөө
Надад бас дарс хундагала
Насныхаа тоогоор ууя
Жаргалд минь байгаагүй цагаан дарсыг
Жавартай өдрүүдийн сүүдэртэй нь цуг
Бодлоо хугачин байж тогтооё
Бүгдийг нь одоо мартчихана
Хуурамч хүмүүсийн инээдэнд
Худлаа магтаалын гал шуурганд
Ичихгүйгээр би эрх чөлөөтэй байна
Эдлэндээ би эзэн шиг оршиж байна
Надад дахиад дарс хундагала
Насныхаа тоогоор ууя
Маргааш нь харин битгий cэрээсэй

Атаархуу Азаа

уумар,ууумааар бичэжээ

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)