Lacrimosa : Өөр ертөнц өөр агаар

Өөр ертөнц өөр агаар

Өөр ертөнц

  Огторгуй үүдээ нээжээ. Эхийн хэвлийгээс илүү дээр тийм л нэг харанхуй гэхдээ ой модоор дүүрэн  ертөнц. Гартаа улаан сарнай барьсан улаан даашинзтай эмэгтэй алхана. Хэн нэгэн  бийрээ бариад  сууж байхад гадаа бүрхэг саарал утаа улам нэмэгдсээр л... Навч хэмээн эндүүрсэн эргэцүүлэлд хэрээ дуулан бүжиглэнэ. Чихэнд Жонн Леннон харин нүдэн Далигийн сахал үзэгдэж гэрлийг л дагах хэрэгтэй гэсэн мэдрэмж төрөх нь үхлийг санагдуулна. Тиймээ, энэ бүхэн Зүүдэн доторхи амьдрал бас агаар. Таны зугтдаг бодохыг хүсдэггүй орчлон. Аз жаргалтай ч, айдастай ч, асуудалтай ч болгодог диваажин бас там. Та юу гэж төсөөлмөөр байна, түүгээрээ зур буд эсвэл хар цагаанаар хальсанд буулга. Яагаад заавал хуулинд баригдаж амьдрана вэ? Түр ч болов атаархсан адгуу зангаа таягдан хаяад оюуны бүтээлд өөрийн дүгнэлтээ өгөх цаг болоогүй гэж үү? Та баян, ядуу, тэнэг, ухаантай байлаа ч гэсэн та бол Хүн зүгээр л цорын ганц хүн. Бүх зүйлд утга өгөөд хэрэггүй. Бидний оюун ухаан хязгааргүй ч байж болно, алслагдмал ч байж болно. Би урлагт дуртай. Би Далид дуртай.

Урлагийн Сюрреализмын урсгалыг үндэслэгчдийн нэг Салвадор Дали нь 1500 гаран бүтээл туурвисан ба түүний уран бүтээл нь хүний хийсвэр сэтгэхүйн гайхамшиг болж одоо ч гэсэн бусдыг цочирдуулан гайхуулсаар байна. Salvador Domingo Felipe Jacindo Dali i Domenech, 1st Marquis of Pubol нь 1904 оны таван сарын 11 ны өдөр 8 цаг 45 минутанд Испаны Figueres  хотноо Salvador Dali i Cusi, Felipa Domenech Ferres нарын 2 дахь хүү болон мэндэлсэн байна. Түүнийг төрөхөөс 2 сарын өмнө түүний ах нь нас барсан ажээ. Дали өөрийнхөө ахын тухай “Дали дүүгийнхээ нүдээр” гэсэн номыг бичиж хэвлүүлж байсан бөгөөд энэ нь түүний ахтайгаа өнгөрүүлсэн хүүхэд нас болон тэдний хоорон дахь нууцын талаар хөгжилтэй маягаар сийрүүлсэн хүүхдийн зохиол байдаг аж.

Салвадор Далиг таван настай байхад эцэг эх нь түүнийг ахынх нь булшин дээр аваачиж “ Чи бол ахынхаа амилсан биелэл юм шүү” гэж  хэлсэн гэдэг. Түүний ах нь өөд болохоосоо өмнө “ Бид хоёр усны дусал мэт адилхан. Гэвч бидний тусгал шал өөр, би анхных нь хувилбар байж болох ч одоо оршин буй нь хавьгүй дээр хэмээн сэтэгнэм...” гэсэн үгсийг үлдээсэн байсан гэдгийг тэр үед л Дали олж мэдсэн байна. Төрөлхийн суут сэтгэгч, ховор авъяастан, хосгүй шуналтан Дали “ Би та нараас илүү гэдгээ мэднэ” хэмээн урлагийн сургуулиа хаяж байсан нь тэрний үзэл бодлыг харуулна.1916 онд Роман Пикотын гэр бүлтэй Катакүвэс гэдэг газар өөрийнхөө зуны урлангаа бүтээж байжээ. Дараа жил нь байнга гэртээ байж зөвхөн өөрийнхөө  зургийг зурахад л хамаг цагаа зарцуулж өнгөрөөжээ. Тэрээр 12 настайгаасаа модернист уран зургийн ертөнцөд алхан орсон, 15 настайдаа анхныхаа үзэсгэлэнг гаргаж байсан түүхтэй. Мөн тэрээр урт үс, өргөн өмд, бариу цуваар гоёж, кубист өнгө аясыг шингээсэн хувцаслалтын шинэ моод дэлгэрүүлж байв. Коммунист байсан сюрреалист маань цагтаа “Троцкийн хөрөг”, “ЗСБНХОУ мандтугай” хэмээх зураг зурж, А.Гитлерийг бишрэн шүтэж байсан тэрээр Андре Бретоны сюрреалистуудыг бүлгээсээ хөөгдөн, хамаг орчлон түүнээс нүүр буруулж байсан ч нэгэнт өөрийгөө таньсан тэр зөвхөн өөрийнхөөрөө бүхнийг харж, бүтээж байлаа.
Уран бүтээлийнхээ эхэн үед имперссионизм, кубизм чиглээр уран бүтээлээ туурвиж байсан ч хожим сюрреалист чиглэлд З.Фрейдийн нөлөөгөөр татагдан орсон юм. Далигийн уран бүтээлдээ баримталдаг онол гүн ухаан нь Зигмунд Фрейдийн “Далд ухамсарын онол”-д тулгуурладаг.

1919 онд тэрээр анх удаа Мьюниспол театрт өөрийнхөө уран бүтээлийг олонд дэлгэж асар их хүндэтгэлийг хүлээж байв.Тэрээр урлаг зүй судлалын Сан Фернандо Академид суралцдаг байсан тэр үедээ л олонд алдартай этгээд хүн болон хувирчээ. Тэр урт үс, живгэр сахал урт оймс бас богино өмд өмссөн 19 зуунд Англичуудын хэв маягийг тодорхойлогч мөрөвчөөр гангардаг байсан.

Сюрреализм гэдэг чинь би” гэж хүртэл тунхаглаж, өөрийн уран бүтээлийн аргаа “гажиг сэтгэлгээний шүүмжлэлт үйл ажиллагаа” гэж хэлээд түүнийгээ тодруулж “ гажиг үзэгдлүүдийг тайлбарлан-шүүмжлэх нэгдэлд үндэслэсэн хэт оюуны танин мэдэхүйн дурын арга” гэжээ. Тийм ч учраас Францийн яруу найрагч Андре Бретон түүнийг жинхэнэ сюрреалист / Франц хэлний surrealism гэсэн “реализмаас илүү” гэсэн утгатай/ зураач хэмээн тодорхойлжээ. Тэр гэрэл зураг сонирхдог байсан нь уран зурагт нь бодит байдал, нарийн нягт нямбай бичлэгийг баримтласан өвөрмөц арга барилтай дүрсэлдэг болгосон. Түүний уран бүтээлүүдийн ихэнх нь хүний оюун ухаанд урьдчилан сануулга өгч, айлган хирдхийлгэж, гайхшруулж байдаг ба аливаа үйл ажиллагаандаа оюун ухааныг урьтал болгохыг шаардан, сануулж байдаг гэж хэлж болно. Тэр уран зургийн урлагийн маш олон төрлөөр зурдаг байсан нь тэрнийг олны хараанд байнга оруулдаг байлаа. Тэр заримдаа сонгодог орчин үеийн техникийг сонгож эсвэл хурцдмал сонголыг сонгон ажиллаж бүр дараалал зүйн урлагийн нэг хэсгийг ч бүрдүүлдэг байв. 1926 онд тэр академиа төгсч олсон мэдлэг туршлагдаа тулгуурлан тэр жилдээ түүний хамгийн алдартай коллекц болох сагстай талх колекциа гаргаж байсан байна. Мөн л тэр жилдээ Парисруу явах үедээ Пабло Пикассотой уулзсан байна. Пикассо тэр үед Жоан Мирогоос түүний нэрийг хэдийнээ сонсоод амжсан  олон этгээд зан авирыг нь андахаа больсон нь Дали Пикассо болон Миро хоёроос маш их шинэ зүйл мэдэж олон шинэ санааг олж авах боломжийг өгөн  нутагтаа эргэн иржээ. Дараагийн хэдэн жилийн турш тэр өөрийнхөө амьдралын хэв маягийг өөрийнхөө бүтээлүүдэд дүрслэн бодсон бүх зүйлээ мэдэрсэн бүх сэдвээрээ өөрийнхөө урлагийг бүтээсээр байв. Дали 1934 онд бие даасан үзэсгэлэнгээ Нью-Иоркд гаргаснаар, нэр төр нь Европод төдийгүй дэлхий даяар цуурайтаж эхэлсэн юм. Дали сюрреалист бүлгээсээ хөөгдөж Францаас Америкт ирлээ. Хөрөнгө  чинээтэй олон баячууд түүнээр хөргөө зуруулж байсан ч Дали тэднийг юм мэдэхгүйгээр нь доромжилж, үсийг нь ногоон өвс, арын фонд гүрвэл зурж түүнийгээ “Энэ бол жинхэнэ сюрреалист” хэмээн хэнэг ч үгүй хэлж зогсоно.
Дали уран зургаас гадна уран баримал, театрын тайзны чимэглэл хийж байжээ. Түүнийг Америкийн Орчин Үеийн Урлагийн музейд Испанийн зураач Хуан Миротой хамтарсан үзэсгэлэнгээ гаргаж байхдаа алдарт “Уолт Дисней”-тэй гэрээ байгуулан, киноны зураачаар ажиллаж, аймшгийн киноны шинэ төрөлд хүч сорьж байлаа. Тэрээр Луис Брүсельтэй хамтран “Ун Чен Андоули нохой” хэмээх анхны сюрреалист киног хийсэн.

 Энэхүү киног бүтээхээсээ өмнө Дали зүүдээ Луйст “ Би шөнө нэг зүүд зүүдэллээ. Гарны алганаас маань үй түмэн шоргоолж гарч байх юм. Шөнийн тэнгэр цэлмэг сар, үүл хоёр байж байтал гэнэтхэн сар үзэсгэлэнтэй хүүхний нүд болон үүл хурц үзүүртэй хутга болон хүүхний нүдийг зүсчихлээ” хэмээн ярьж байжээ. Энэ кинонд эротик, инээдмийн, хачирхалтай, айдас хүрэм, бэлэгдлийн чанартай хэсгүүд гарна. Энэ кино нь ямар ч үйл явдалгүй бөгөөд зүүдний логик зонхилно. Энэ кино анх гарах үед шүүмжлэгч Адо Кирюу “Кино урлагийн түүхэнд анх удаа найруулагч үзэгчдэд таатай мэдрэмж төрүүлэхийн оронд тэдний толгойг эргүүлэхийг хичээсэн нь энэ байна.” гэж байлаа.

Энэхүү киноны минут бүр үнэ цэнэтэй. Тйимээс ч тангоны аянд бидний нүдийг мялаах дүр зураглалууд нь ямар ч утгагүй бас утгатай гэж ойлгож болохгүй. Сюрреалист үзэл санаа олон бий. Гэвч Бунуэл, Дали хоёр энэ киногоо тайлбарлахыг хэзээ ч хүсээгүй юм. Дали зүүдэндээ нэгэн бүсгүйд дурласан.Тэдний хайр сэтгэл хүмүүст жигшим зүвүүцэм харагдах боловч сэтгэл хэмээх хоосон үг тэр хоёрыг үргэлж холбодог.

           “Би эхээсээ ч илүүтэй Галад хайртай. Би Галад эцгээсээ ч илүү хайртай, Пикасогоос ч илүү мөнгө хөрөнгөнөөс ч илүү хайртай.

        Далигаас та юу мэдэрдэг вэ? гэж асуух нь хамгийн тэнэг зүйл. Түүнд хэн нэгэн түний бүтээлд хэрхэн хандах, дүгнэх нь хамаагүй учир нь тэрний зүүд, зөвхөн тэрнийх л байдаг. Дали бол өөрөө өөртөө үзэгч. Түүний уран бүтээлүүдийг үзэх надад ганцаардал, цаг хугацаа, эргэлзээ, эсвэл амиа хорлолтыг санагдуулна. Урлаг гэж ерөөсөө л энэ гэх зүйл байхгүй.Гажиг Далигийн цорын ганц хайр нь Оросын цагаач бүсгүй, хосгүй үзэсгэлэнт Гала байлаа. 1929 оны наймдугаар сар Францийн яруу найрагч Поль Элюарын эхнэр Гала өөрөөс 10 насаар ах Далитай анх учирсан. Гала нөхрийн хамт Далигийн урилгаар загасчины тосгонд зочилсон тэр цагаас л тэдний хайр сэтгэл эхэлжээ. Тун удалгүй Поль хайртай энхэрийнхээ оронд Далгийн зурж өгсөн түүний зурагтай л үлдсэн. Гала Далигийн сахиусан тэнгэр байжээ. Дали Гала хоёр П.Эльюарыг 1958 онд өөд болсны дараагаар гэрлэсэн. Түүний зурганд өгүүлэх ихэнх эмэгтэй хүний дүрсүүд нь эхнэр Галагийнх нь байдаг. “Хорвоод хамгийн чухал нь Гала, Дали хоёр. Дараа нь Дали. Гуравт Гала, Дали хоёрыг оролцуулсан бусад нь” 1953 оны тавдугаар сарын 27 гэж Дали тэмдэглэлдээ бичиж байжээ. 1939 онд Дали өөрийнхөө хамгийн сор бүтээлүүдийнхээ нэг болох “Цөхрөлтгүй тэмцсэн мөчүүдийн дурьдтгал” зургаа зурсан байна. 1940 онд Дэлхийн хоёрдугаар дайн эхлэхэд Дали Гала хоёр АНУ улс руу нүүжээ. Түүний нэрээр дэлхийг донсолгосон бас нэг үйл явдал нь “ Салвадор Далигийн нууцлаг амьдрал” гэсэн нийтлэл байлаа. Энд түүний өөрөөсөө нуудаг явдлуудыг ч бичиж гайхуулан сүүлдээ энэ сэдвээр богино хэмжээний кино хүртэл хийгдэж байсан түүхтэй аж. Дали энгийн нэг зураач байгаагүй бөгөөд олон төрлөөр бүтээлээ туурвиж байв. Түүний 1936 болон 1937 онуудад хийж бүтээсэн “Хавчин утас” ба “Мэе Вэстын уруулан буйдан” гэсэн бүтээлүүд нь урлагийг ямар түвшинд аваачсан гэдгийг ил тод харуулж байгаа юм. 1941 оноос 70 он хүртэл 39 өөр төрлийн гоёл чимэглэлийн зүүлтнүүдийг урласан байна. Хамгийн алдартай нь “Хааны зүрх” гэсэн шигтгэмэл байсан бөгөөд тэрээр бүтээлээ хамгийн сайн мэдрэмжтэй үзэгч хүртэл миний бүтээлийг этгээд сонин л гэж хэлэх учиртай гэсэн байна. Далид дугуй дүрслэлтэй кино маш их таалагддаг байж. Салвадор Далигийн өөрийн биеэр бие даан бүтээсэн ганц кино байдаг нь 1976 онд хийсэн “Монголын талаарх гүн сэтгэгдэл” нэртэй кино юм. Энэ кино нь жинхэнэ генийн өөрчлөлтийг харуулдаг бөгөөд тэрээр маш удаан бодсоны эцэст хэдхэн долоо хоногт бүтээн гаргаж байсан байна. Мөн тэрээр загвар зохион бүтээгч Schiaparelli Диортой хамтран 2045 оны хувцаслалт нэртэй коллекцийг олонд толилуулж байсан гэнэ. Мөн Холсмэнтэй хамтарсан  ус гэсэн сэдэвтэй зураг нь үнэхээрийн  их амжилт олж байсан гэдэг.

George Orwell хэлэхдээ: “ Дали бол хоёр өөр ертөнцөд зэрэг амьдардаг хүн л дээ... тэр нэг талаар байж болохгүй гайхалтай ухамсарт хүн бол нөгөө талаар жинхэнэ чухам тийм гэмээргүй жигшмээр хүн... гэсэн ч тэрний далд ухамсарт юу нуугдаж байгааг хэзээ ч хэн ч таньж чадахгүй зөвхөн түүний гаргаж буй санаа хийж буй үйлдлүүд нь тэрнийг амьд явдаг төгс хүн гэсэн нэрийг зүүхэд хүргэнэ. Энэ хүн ертөнц дээр нэг л төрөх харийн билэгтэн” гэжээ.

“Би биш юм аа гэхэд надаас өөр хэн нэгэн хийх л байсан өөр хүн нүгэл хийж байхаар би хийсэн нь дээр биз дээ. Учир нь миний бүтээлээс олсон бүх мөнгө надад л ирэх учиртай” Салвадор Дали

 

start=-39 , cViewSize=50 , cPageCount=1

11 сэтгэгдэл:

null
13

мм..

Lacrimosa

хэ хэ юу гэж байгаан

13

гайхалтай хүн юма..тэгэд хэлэх үг олдкү л хэх

Lacrimosa

аан тийм шүү үнэхээр гайхалтай хүн

Lamb of god (зочин)

yu baina ovgoon deer yagad toglolt deer irsengui be bas utas chini bolohgui baina ovgonteigoo holboo bariarai

Simple

Өөөө гоё гоё, таалагдлаа :D

Lacrimosa

баярлалаа

танк (зочин)

сайхан нийтлэл байна их таалагдлаа

Egshiglen (зочин)

Hehe ene galzuug yund ingetlee shohoorhdog yumbdee. Sudalgaa hiij bgaamuu? Odoo... Onoo tsagt gaihan bishirchiheer sod aviyas alga gj uu?

Шувуухай

Урлагт хэрэв үнэлэлт өгч эхлэх л юм бол тэр уг шинжээ алдана гэж боддог хөөн би


мэдэхгүй зүйлийнхээ талаар сэтгэгдэл үлдээдэг энэ буруу юм боллоо...


нэг юм хэлэхэд чи гоё...

...

Belle de jour...

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)