Lacrimosa : Баллет...

Баллет...

 Зүгээр л яагаад ч юм би одоо бичиж байна. Өнөөдөр л бодлоос ерөөсөө гарахгүй...

Шөнө би нэг зүүд зүүдэлсэн. Зүүд гэдэг үгийг сонсох болгонд Салвадор Дали санаанд орох боллоо. Магадгүй унтахдаа үзсэн Далигийн хийсэн сюреалист киноноос болсон ч байж болох юм. Багшийн үг санаад орно. Яагаад бид бүхэн бүхнийг тайлбарлах , эсвэл ойлгох гэж хичээдэг юм бэ? Өөр ертөнцөд тавтай морил...

Өглөөний 5 цаг... Би алхаж байна. Гадаа цас орно. Хажуугаар машин өнгөрхөд гэрэл тусна. Амнаас утаа гарна. Ахин дахин тамхиа сорно. Энэ үед бүх зүйл утгагүй Анударийн өгүүллэг хүртэл хэрэггүй санагдсан. Би бол Хүн. Гэхдээ бусдад хамаагүй тийм л нэг ганц хүн.

Сургууль дээр ирлээ. Тэр бүжиглэж харагдана. Багш маань баллет бүжиглэсэн охидуудын зураг зурна. Тэр л харагдана. Өрөөгөөр нь өнгөрөх тоолонд тэр улам л хурдан бүжиглэнэ. Хүүхдүүд инээлдэнэ. Ямар худлаа, хуурмаг амьдрал вэ? Тэрнийг би зурмаар шүлэглэмээр санагдана.

Цаг хугацаа өнгөрөөд л өнгөрөөд л өнгөрөөд л . Хаяахан надад юу ч хийх хүсэл төрөхгүй. Мөнгө олох ч шаардлага хэрэггүй мэт.Энэ үед миний үхэж буй сүйт бүсгүй ирнэ. Гайхалтай гэдэг үүн дээр л хэрэглэх ёстой гэж би боддог. Миний л бодол.

Ганцаардал надад одоо хэрэггүй байх. Угаасаа л ганцаардал миний тэнэгхэн найз юм чинь. Ай Ван гог минь дээ. Чиний захиануудыг би одоо л ойлгож бас мэдэрч байна. Амиа хорлох хичнээн сайхан гэдгийг ч бас шүү Күрт Кобайн минь.

Ахиад л орой. Хүүхдүүд жүжиг бэлдэнэ. Тайзан дээр гараад зогсход тэдэнд сайхан байдаг байх. Гэхдээ надад тэгж санагдаагүй. Алхаад л . Гэрт орж ирлээ. Харанхуй байна. Хэн ч алга. Тэд яваад удсан. Будагны үнэр... Дуусгаагүй зураг, эхлээгүй шүлэг ...

Одоо би дуу сонсож байна. Анх чиний сонсуулсан тэр л дууг. Баяртай цэнхэр дэлхий. Нээрээ бүх зүйлд ногоон өнгө орсон байна. БИ лав ногоон өнгөөр будахүй


start=-31 , cViewSize=50 , cPageCount=1

19 сэтгэгдэл:

null
Lacrimosa

далавч

болор (зочин)

таалагдлаа

Lacrimosa

ineemseglelee

ஜॐ♥ஜАянчин ஜॐ♥ஜ

би амьдралдаа нэг л удаа баллет үзэж билээ. Оюутан байхад манай сургуулийн багш билетийг нь шахсан юм. одоо бодохнээ тэр хүний ачаар бас нэгэн өөр мэдрэмжийг дотроо төсөөлж чадахаар болсон...

аниргүй (зочин)

би өчигдөр зураг зурах гэж оролдсон хэхэ. өмнө нь өчнөөнөөр нь л зураг зурхыг харж байсан тэгээд болно амархан гэж бодсым аа. нэг татаад л хоёр татад л тэгээд л болоо гэж бодсон юм. тэгээд акрил гуашны алийг нь авах вэ? гэж бодож зогссоноо акрилыг нь авчихсан юм. тэгээд ватум цаас өөр чинь бийр, усан будаг аваад шөнө гэртээ 1 өнгөрч байхад орж ирээд ватум цаасаа голоор нь нэг хуваагаад зурах гэж оролдсон


хэсэг акрилтайгаа ноцолдож ноцолдож найруулж ч чадахгүй болохлээр нь хаячихсан муухай өтгөн хатуу ч гэж хэлж болмоор барзгар зүйл байдым билээ... тэгээд

тэгээд дараа нь усан будгаар зурах гэж оролдсон нэг өнгөөр будчихаад дахиад нэг өнгөөр зурах гэхээр хооорондоо уусаад муухай болоод байсан тул 3 шилэн саванд ус хийгээд бийрнүүдээ хийгээд тэгэж зураг хэрэгтэй болсон



мэдэхгүй ээ би лав 4 хүртэл сууж зурсан


тэгээд зурсан зураг маань таалагдаагүй л дээ... эээмр сонин болчихсон. тэгээд би зураг зуржааа хүнийг дахин илүү нухацтайгаар ажиглаад дагаж дууриах хэрэгтэй гэж бодсон



чөтгөр ав

Зочин

балет

"Би ба Би" ... (зочин)

тэр яачихсий.

Lacrimosa

ayanchin- ene buhen zuger l uur
anirgui- bi budag abahda tulubluud l ordog gehde bi acrylicaar meeh zurad bdggui l usan budgaar joohn bhda l zurj bsn yum baina zuger l chi ehleed sudlad tgd l zur daa
zochin-mmmmmnnnnnn
2bi-hmmmmmmmmmm

Naomi

гоя нэг л гоя ...

Атаархуу Азаа

ёооооо гоё тэхүү

Lacrimosa

bayrlalaa

dark (зочин)

ih goy zurag bna yalanguya suuliin zurag bol uneher saihan zurag bnaaaa

tank (зочин)

ugluunii 5 tsagt alhanaa gedeg chini saihan sonsogdoj baina shu saihan ch bichleg baina

Lacrimosa

taaladsand taatai baina

Tsogoo (зочин)

Sainuu? Chinii amidarlaar so sa yu bn Ene minii dugaar shvv TEL: 99987137

Tsogoo (зочин)

Unshhad dajgvi niitlel bn shvv

who (зочин)

Амиа хорлох хичнээн сайхан гэдгийг ч бас шүү Күрт Кобайн минь. гоё болжээ. уншихад ч урамтай

Lacrimosa

bayarlala

dondog

neg zuiliig oloh ni oilgoh ni medegui baisnaasaach iluu shanalaltai baidag. uchir ni busad humuus basal oilgoogui baidag terniig ni medej baigaa bolhoor bur hestuu sanagdag tegeedl hiihooson huurmag sanagdaj baigaan

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)