Lacrimosa : Р.Чойном- Нүцгэн биеийг алдаршуулъя

Р.Чойном- Нүцгэн биеийг алдаршуулъя

Нүгэл хэмээн маяглаж

Нүдээ таглахгүйгээр

Нүцгэн биеийн гоо үзэсгэлэнг бахдая

Шалиг завхай шунаг тачаалыг цааш нь түлхэж

Шалдан биеийн тэнгэрлэг сайхныг  алдаршуулъя

Янаг минь, чи хувцсаа тайл

Ялгаа байхгүй өмдөө ч бас тайл

Ядам хуруун дахь бөгжөө ч бүү үлдээ

Яг л урд минь, чи бүрмөсөн нүцгэл

 Алдарт зураачийн зурсан

Адам Ева хоёр шиг

Ариухан хүйснийхээ ялгааг навчаар бүү хаа

Рафаэлийн биирээр амилсан

Амирлангуй нэгэн дүр

Алган дээрээ нар мандуулсан хүүгээ өргө

Үүрийн гэгээг нэвт гийсэн дагина шиг

Үзсэн харсан бүхний алаг нүдийг булаа

Яргуй дэлгэрч ятга уянгалтал инээд алдан

Янаг минь, чи хувцсаа бушуухан тайл

Ялдам хорвоотой анх ингээд мэндэлсэн

Яг л урд минь чи бүрмөсөн нүцгэл

Газрын холоос  цанган анган тэмүүлсээр

Гал халуун нулимсаа хаян мансуурдаг

Гар хүрвэл хиртчихмээр ариухан

Гантиг чулуун цээжийг чинь бахдая

Залуу насны чадал дуудсан оргил шиг

Замба тивийн тахилга нь болгон шүтмээр

Ганган шаазан шилдүүлэн хөмөрсөн шиг

Ганган товчлуурт мээмийг чинь бахдая

Занабазарын урласан дарь эх шиг

Заяасан биеийн гоо үзэсгэлэнг бахдая

Бүхэл зуунаар шагших найрагчийн

Бүжин хархан нүднээс албаар доошлон

Бүлээн халуун эсээр цангаа тайлан

Бүсгүй хүний нүцгэн биеийг алдаршуулъя

Тансаг дээд нейлон капроныг

Таар шуудай эсгийнээс би илүүтгэхгүй

Нүдэнд минь тээр болсон хувцсыг мулталж

Нүцгэн биеийг чинь онцгойлон магтъя

Нүцгэн бие мандтугай

Нөмөрсөн хувцас нүд далд хаана

Нүцгэн бие нүглээ нуудаггүй

Нүцгэн бие нүцгэн биенээс тасарна

Нүгэлтэй юм хаана байна?

Гүйлсийн өнгөт сайхан биеийг чинь

Гүйцэд харах хүслэн надад байна.

Усны цээлд жараахай шиг булгилан

Уяхнаар туялзах бэлхүүсийг чинь магтъя

Жавартай шөнө зүрх халууртал энхрийлж 

Жавхаалаг биений чинь илчийг хүртэж хайрлаж

Хуурын хялгас шиг уян зөөлөн

Хун цагаан  гарыг чинь бахдая

Сар хүртэл сүүтгэнэн чичигнэх

Сайхан цагаан хасыг чинь алдаршуулъя

Уруул хацрыг улам доошлуулж

Уудам хорвоотой учран золгохоор

Хайлан уйлан тэмүүлж гарсан

Хамгийн анхны хаалгаа алдаршуулъя

Хүн бүхэн энэ хаалгаар дуулалдан цуварч

Хүж дэлхийн зоонд анх удаа мэндэлсэн

Хүн бүхний яс цусанд шингэсэн

Хүндтэй ариухан энэ хаалгаа алдаршуулъя

Ертөнцөд урьд хэдийд ч гэсэн тэр

Эр хүн эр хүнээс төрсөнгүй

Эгэл бие нь бүсгүй хүнээс тасарсныг

Эрхгүй мөнхөд хичээнгүйлэн дурсаж

Эр хүний итгэл хайранд ижилдэн дассан

Эмэгтэй хүний шидэт цогцсыг бахдая

Энэ орчлонд анх нүцгэн биеийг алдаршуулж

Юм бүхнээс онцгойлон хайрлаж шүтэн

Ертөнцийн эх болсон бүсгүй хүнийг алдаршуулъя

Нүд булаам ургасан зуны гоо цэцэг шиг

Нүгэлгүй ариухан нүцгэн биеийг чинь алдаршуулъя

Энэ хорионд байсан шүлгүүдийн нэг юм.Үг бүрийг нь сэтгэлээсээ уншаад үзээрэй





start=-24 , cViewSize=50 , cPageCount=1

26 сэтгэгдэл:

null
Joe.

гоя миний дуртай шүлэгч

Lacrimosa

би ч бас их дуртай

Оранж

энэ стоо лаг шүлэг....... Чойном гоя бичлэг этгээд чимшиг......

Lacrimosa

Аанхан Чойном бол миний ганц бахархал

Дандаа Мэдрэмж,Таашаал боддог хүн... (зочин)

Нүцгэн биенүүдийг алдаршуул....

Lacrimosa

тэгий

Guess who?

Goy shvleg, Choinom vrgelj vnen vgeer shvlegledeg.

Lacrimosa

tiim shu

tank (зочин)

ene shulgiig butner ni unshij bgagui yum baina sulchiin muriig sosorbaram unshihda turuulj unshdag time

Sol@ce

Яг л урд минь чи бүрмөсөн нүцгэл
яааж ингэж гоя хэлдэг байна аа, бишрээд барахгүүн

Lacrimosa

танк- тийм байна лээ
sol@ce-harin time bi bas bishred baigan

Урсогүухидду

Гоё шүлэг шүү

Lacrimosa

aanhan nadad ih taalagddag

dogi

baga bxad CHOINOMiin sumtei budriin chuluu nom bdag bj bilee teriig ix olon unshij bilee odoo neg unshix ymsan ter nom daanch alga bolson zarim neg shulgiig ni unshaad uildag bj bilee oxindoo bichsen zaxidal biluu dee ter shuleg mundag yaruu nairagch shuu dee daraa bolomjtoi bol oxindoo bichsen zaxidaliig niitelwel

Lacrimosa

tiime mini nomnii tsugluulganii mini hamgiin ehniiht sumtei budriin chuluu baidag shuu ih shan chaduul huseltiig chini biyluulj niitlene

ஜॐ♥ஜАянчин ஜॐ♥ஜ

гоё шүлэг шүү... Чиний нүцгэн, шалдан биеийг бас магтму...

malina (зочин)

chvdenznii xairtsagan deer bicheed tsonxoor shiddeg bsan gesen. terii ni abax geed xvmvvs shorongiin tsonxnii dor suudag bsan gexeer... tsagaa olj torood ertxen vxsen ni boljdee

Lacrimosa

ayanchin-magtuulsanda ih taatai bainaa
malina-sonirholtoi maa hunii amidral gedeg

Хикару

энэ шүлгийн эхний тэр мансуурдаг хэсэг хүртэл би цээжээр мэддийшд хэхэ. гоя шүлэг.

харин зарим хэсэг нь алдаатай бичигдцэн байна....

Lacrimosa

tgd yg ali heseg ni buruu bichigdseniig heleed uguhgui mu

chimgee (зочин)

muuhai emegtei gej bdagguimaa gej...

САНАСААР

тас тас

Зочин

Янаг минь, чи хувцсаа тайл

Ялгаа байхгүй өмдөө ч бас тайл

Ядам хуруун дахь бөгжөө ч бүү үлдээ

Яг л урд минь, чи бүрмөсөн нүцгэл

Peta

Лаг шулэг

Lacrimosa

тиймээ

зочин (зочин)

Сайхан шүлэг шүү~

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)