Lacrimosa : Монголын анхны Панктай хийсэн ярилцлага 1993 он Улаанбаата сонин үргэлжлэл

"360 ХЭМ"-  Одоо монголын рокын тухай:  Ер нь манай улс рок дуучид нь биш ээ , поп дуучид нь ч   " Death , Thrash Metal" ийг муу мэдэх юм шигээ?

"Х"-  " Hard", " Heavy", -д дуртай хүмүүс нэлээд их байдаг.Харин  Thrash, Death сонирхдог хүн цөөхөн байх.Өрнөдийн соёлын нөлөөнд их орвол жаал дэлгэрч магадгүй.Тэгэхдээ манай дүү нар рэптехно хөөгөөд явчихлаа.Тэгээд одоо металыг алж байгаа Death хөгширнө.Thrash- ыг 84-85 оноос сурталчилж ирсэн бол байдал өөр байх байсан.Тэнэд ч ер нь манайхан метал хөгжим сонирхох эсэх нь өөрсдийнх нь  хэрэг.Сонирхсон сонирхоогүй метал мөнх.БИ Thrash сонсдог , өөр хүн "Snap" сонсдог ямар ялгаа байна.

"360 ХЭМ"-  Одоо ямар хамтлагийн дуу сонсож байна?

"Х"  -  Сүүлийн үед " Thrash" " Punk"  металын чиглэлийн хамтлагуулын дууг чагнаж байна.Тэгэхдээ би амьдрахын тулд " Napalm Death" сонсож байна.

"360 ХЭМ" - Монголд панк рокерууд бий  болох уу?

"Х"  - Мэдэхгүй. Надад хамаа алга.Манай найз "01 өрөө" гэдэг рок сонирхогчдын клуб байгуулахыг хүсдэг.Бараг л байгуулсан.Гол нь клубтээ нэр өгсөн.

"360 ХЭМ "  -  Биенд чинь хуримтлагдаж байгаа энергийг юу болгож гаргаж байна.?

"Х"  -  Янз янзаар. Үйлдэл болгон энерги. Энэ асуултанд хариулах гэж бас энерги зарцуулж байна.Би өгүүллэг бичдэг.

"360 ХЭМ" -  Чамд рок сэлэвтэй зүүд зүүдлэгддэг үү?

"Х"  -  Зүүд бол амьдралын хамаатан.Үхлийн дүү.Тэгээд мэдээж хэрэг рок сэдэвтэй.

"360 ХЭМ" -  Бидэнд хамгийн дуртай нэг хамтлагийнхаа тухай ярьж өгөхгүй юу?

"Х"  -  Эртний хамтлагуудаас яривал : Led Zeppelin. Энэ хамтлагын тухай хэдэн цаг ч ярьж болно." Price of Led Zeppelin" 1968онд байгуулагдсан Robert Plant гоцлол дуучин ,Jimmy Page гитар , John Paul Johns guitar ,John Bonhem бөмбөр.1980 онд тарсан.Тэр жилээ Bonhem  согтуугаараа бөөлжсөндөө хахаж үхсэн. Тэр үед 31 тэй байсан.Энэ үед Led zeppelin  рокын ертөнцөд хамгийн хүндтэй , хамгийн зэрлэг, хамгийн...хамтлаг байсан юм.үлдсэн 3 нь шууд бутарсан.Тэд хэдэхдээ:  - тэр шоу- бизнест эзэлж байсан байр суурь, мөнгө пад алга.Bonhem үхлээ бид тарлаа..ер нь алдартай болоод ирэхлээрээ дотроосоо өмхийрдөг.Мөнгө нэр алдараа хувааж  чаддаггүй. " The Beatles" " Rolling stones" саяхны жишээ " Guns'n roses" хэрүүл тасардаггүй." Led Zeppelin" шиг блюз дуу зохиосон хамтлаг одоог хүртэл байхгүй.Энэ хамтлаг  Хард рокын үндсийг тавигчдын 1. Тэд , хэдэн регги- соул дуу бичсэн. Ардын хөгжмийг Хард роктой хослуулаг зарим уран бүтээлээ туурвисан.Ард түмэн шоу- бизнес тэлнээс юу хүсэж байгаа огт падгүй " Deep purple" шиг 1 хэвэнд баригддаггүй.10 альбом гаргасан гэж хэлж болно.Товч бөгөөд эмх замбараагүй танилцуулахад ийм байна.' Since I've been loving you ", "Immigrant song" , Stairway to Heaven " songs " Led Zeppelin-5" гэдэг альбомын сүүлээсээ 2 дахь дуу тэгээд өөр ямар ярьсан зүйл хэнд ч ойлгомжтой болно.

" 360 ХЭМ" -  Одоогоор  " Death" -ыг хамгийн сүүлчийн рок урсгал гуж үзэж болох уу?

" Х " -  Метал дотор 100-д багтахаар стиль урсгал байдаг. Сүүлийг үеийн стилээс өргөн тархсан нь энэ юм.

"360 ХЭМ" -   Нэг " коммун" асуулт.Рок даян дэлхийн хүмүүст ямар тусыг хүргэж чадах вэ? гэх шиг

" Х"  -  Мэдэхгүй." РОк хар тамхины эсрэг" "Рок апертейдын эсрэг" гэх мэт юм болдог хамтлагууд буяны үйлст оролцдог.Миний хувьд " Death" хамтлаг хэдэн доллар буяны үйлст зориулсан гэвэл аи " Деат" ыг ойлгохгүй. Энэ эв аливаа 1 энэрэнгүй шашиныг сурталчилж байсан  сэхээтэн 1 шөнө  16 нялх хүүхдийн хоолойг огтлоод заримыг нь идсэн гэвэл уул шашныг номлогчид саяны  хүнийг ойлгохгүйтэй  адил гэсэн үг.

"360 ХЭМ" - Чиний энэ дуунуудыг " Харанга" -ынхан ч юм уу эсвэл Сарантуяа , Батчулуун сонсдог  болвуу ?

"Х"  - Энэ Бат, Туяа-г болъё. Харин Харанга -ыг би хүндэтгэдэг.Хөгжим нь манай талынх биш.Тэгэхдээ рок хамтлагийнхы хувьд хүндэтгэдэг.

"360 ХЭМ" - Монголд "Thrash"  хамтлаг хэзээ ирэх бол?

"Х" -  Гарвал одоо л гарч ирэх ёстой. Дараа гэвэл тэр үед орон зай цаг хугацаа өөрчлөгдсөн байна.

"360 ХЭМ" -  Чи 40 хүрэхдээ 23" тайнх шигээ Деат металаа  сонссоор л  байх уу?

"Х" -  Үгүй сонсвол балчир насаа санаж , дурсаж, харамсаж л сонсож магадгүй. Тэгээд ч 40 нас энэ бол аймшиг.

"360 ХЭМ"-  Монголын цор ганц Heavy метал хамтлаг " Аясын салхи" ийн тухай?

"Х" -  "Аясын салхи". БИ баяртай байна.Энэ салхи үхлийн шуурга болох болтугай.

"360 ХЭМ"-  Чи хөгжим тоглож , дуулдаг уу?

"Х" -  БИ 3 жилийн өмнө банзан гитар авсан.3 сарын дараа зарад юу аваад татчихсан.Надад хөгжмийн сонсгол байхгүй.

"360 ХЭМ"-  Чиний- " american dreams"?

"Х" - "01 өрөө" клубын дэргэд пивоны бяцхан үйлдвэр байгуулах.

"360 ХЭМ" - Хөгшөөн чамд ёстой баярлалаа

              Ярилцсан Б. Сүүгий     Б.Галсансүх 

start=-33 , cViewSize=50 , cPageCount=1

17 сэтгэгдэл:

null
tank (зочин)

za tegeheer ene ih sonirholtoi yariltslaga baina.Yur ni anudariin bichsen uguulleg ni ih goy shu uuruu ch ih sonin hun baije

Lacrimosa

Тиймээ энэ ярилцлагыг би Аниргүй сэтгүүлээс оруулсан юм аа. Анудар-н 2 өгүүллэгийг би нийтэлсэн хүсвэл уншаад үзээрэй

mahur (зочин)

urgeljlel ni iluu goy yum baina en ih medlegtei hun bsn bhaa

Batsy (зочин)

Логик сайтай байжээ Анударь

Lacrimosa

tiim shuu odo hurtel ene huniig oilgoj bolomgui shu

Урсогүухидду

Чамд янз нь "Аниргүй" байдиймаадаа?

Lacrimosa

tiime baigaa

Урсогүухидду

Анх миний дээдэлдэг сждөр байлаа этр...

Урсогүухидду

Судар гэж байгаан шүү ухаандаа...

Lacrimosa

aan oilgoloo

Simple

Ийм юм бий вий... Сонин юм гэдэг бас сонин шүү :p.

Lacrimosa

time

The Naga Boy (зочин)

Энэ залуугийн зургийг би хаа нэгтээ харсан юм байна.Нэг сургуулийн хүндэт самбарт шүү!Харин хаана харлаа байз?

Lacrimosa

timu

malina (зочин)

40 nas aimshig yamr tanil sonsogdoj bna a.01 oroo vnexeer sxan sanaa bj. 17jiliin omno gexer goy sonin yuma

Lacrimosa

nada ch bas ih aimshigtai sonsogdog harin tiim sonin shu

Хар хас (зочин)

Би энэ ярилцлагыг одор болгон уншдаг. Надад таалагддагт би таатай байдаг.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)