Lacrimosa : С.Анудар-4 биш 4 үргэлжлэлядаж чад,тэгээд

С.Анудар-4 биш 4 үргэлжлэлядаж чад,тэгээд

Энэ хэтэрхйи сайнаас бүр илүү ч байхгүй цаашаа.Эндхийн жаргалд

тултал нь хүрвэл төлбөрт нь тултал доошоо буулгана. Хэнийг ч, энд байна,

эндээс гарч чадахгүйг мэдээд, байж чад, гутрахгүй байж. Ооо ийм байна. Бүх

юм сайхан. Хэтэрсэн том улаан нар. Бүх юм. Орой Гэрлээгийнд очино. Тэнд

бүх юм сайхан байна. Тэнд ч, энд ч. Дандаа. Гэрлээд энэ хоёр кассет авачиж

өгнө. Мартав аа. Бүх юм сайхан. Маргааш маргааш пад алга. Бүх юм. Өглөө

нэг зүүднээс сэрнэ, ахиж сэрнэ, сэрнэ. Босоод харна. Юу ч хармааргүй байна.

Гадаа дулаахан. Сургууль руу явах замдаа дулаан болсны тухай бодно, хурдан

алх. Хүмүүс. Юу ч битгий бод.

Ойртоно. Арай тулж ирээд дотор ороогүй байна. Араас дагаж явааг мэднэ.,

тэгэхдээ эргэж хараагүй. Ойротоно. Гадаа дулаахан, сургуульд нэлээн халуун

байна. Цагаан халаттай хүн бууз зарж зогсоно, ялаа шавааралдана. Олон хүн

Дэлгэр чи хичээлдээ ор. Орьё. Багш сонирхолгүй юм ярина., сонирхолгүй

бөгөөд үнэн биш юм. Би үнэн биш юманд дуртай биш. Тэгэхдээ энэ биш.

Тамхи байхгүй, авах мөнгө байхгүй. Энэ ч биш. Өөр юм. Өөр бүх юм хэвээр.

Сэтгэлийн бөөлжис удалгүй, одоохон бүх юм болно гэдгийг ойлгоно, мэдэрнэ,

ойлгонгуут дотор цутгаад орж ирэв. Цутгаад бай, цутгаад бай. Хар. Яахав. Бүх

юм бүрхсэн, нөжирсөн сэтгэлийн бөөлжис болчихсон байхад хуучин сайхан

байсан гэж итгэх аргагүй. Бүх юм сайхан байхад бүх юм сайхан биш. Байдаг,

байх ёстой. Ороод ирсэн зочныг хөөж болохгүй, тэр зочин чи өөрөө.

Бөөлжсийг бөөлжсөөр арчих.

Муу юм тохиолдоод шаналахад, дараа нь гайгүй болно, сайн юм болно гэж

найдна. Одоо юу ч болоогүй, юу ч болсон ялгаагүй. Зүгээр л тортог, шингэсэн

шигдсэн. Тэгэхдээ хэлбэлзэлтэй. Нэг нааш нэг цааш. Энд бүх юм нэг наашаа

нэг цаашаа, ойртоно, холдоно. Нэг бөөлжсөөр хахна, нэг тортог хучина.

Хүсэл байхгүй, юунд ч олигтой юм харагдахгүй. Харангуут бөөлжис, тэрнээс

түрүүнд харж байгаа нүд бөөлжис. Хийж байгаа юм амьдарч байна, амьдрах

гэж мөнгө олно. Энэ мал. Сайхан бүх юм сайхан байсан. Бүх юм сайхан

байлгах хүсэл байсан. Хүсэл байвал хүслээ биелүүлэх гэсэн хүсэл, тэмцэл,

жаргал. Бүх юм сайхан байна. Тортог Хүсэл байхын тулд тулгуур байх

ёстой. Бүх юм сайхан гэдэг тулгуур, намайг яасан ч би “надаа сайхан байна”

гэж хэлэх чадал, тулгуур. Одоо үгүй. “Бүх юм сайхан” гэнээ? Сайхан гэж юу

юм? Наадах чинь биш. Хахна Сайхан муухай байхгүй. Бүгд. Яасан ч бүх

юм. Яасан ч байх юм чинь наадахаар чинь би яах юм. Бөөлжис Байх юм

чинь хийж яах юм. Ахиад.

- Бөөлжис Байх юм чинь хийж яах юм. Ахиад.

- Тортог Номны хавтас, номын хуудас. К.Маркс. Э.Хемингуэй, Шашин

Ард түмний хар тамхи. Хар тамхи хэрэгтэй. Бүх юм хар тамхи.

Энд хоёр зугаа байдаг. Архи, хүүхэн. Ринальдигийн хэлснээр, нэг нь ажилд

садаа болдог, нөгөө нь хагас цаг л хэрэг болдог. Хагас цагаас гадна,

байгалийнх, хэтэрхий байгалийнх, жамаар энд үлдээх арга. Тэгээд хоёр хүн

хэрэгтэй. Хоёр хүн Хоёр новш. Тортог Тэгээд зөвхөн хагас цаг. Нэг л

нойтон. Жаргал нь: ахиад цаашаа ахиад цаашаа тэгээд тулаад, хэдэн удаан

мөч. Оргазм. Дараа нь ямар ч хэрэггүй. Нойтон тортог. Эндээс гараад чулуун

хана налаад тамхилмаар. Тортог.

… Нөгөө нь ажилд садаа болдог… Надаа садаа болоод байх ажил алга.

Хуучин би архийг хажууд чинь байгаа диваажин гэдэг байсан. Диваажинд бүх

юм байна, хэрэггүй юм. Хааяа уухад хэдхэн цаг хэрэг болдог, ер нь хэрэггүй.

Эмч нар юу гэдэг билээ.

Архийг юмуу түүнээс хүчтэй зүйлийг хероин, морфин, опий, ЛСД … Эд

нарыг өдөр болгон хэрэглэвэл, өглөө бүр, тэгвэл чи эндээс чөлөөлөгдөж

чадна. Хэдхэн цагаар биш, бүрмөсөн. /Их мөнгө хэрэгтэй. Тортог -/ Өдөр

болгон ууж, татаж, тариа хийлгэвэл чи эндээс чөлөөлөгдөөд өөр маьдралтай

болно. Өөр амьдралтай өөр хүн. Тэрөөр Дэлгэр надад падгүй. Би өөрөөрөө

баймаар байна. Тэгэхдээ би архичин болохос айхгүй, тэр би биш, архичин

Дэлгэр одоогийн Дэлгэрт хамаа алга. Тортог одоо ийм байна. Тэр өөр

амьдралд согтуурал, сайхны сахйан үзэгдэл жаргал биш тэндхийн жирийн

амьдрал болно. Бүх юм. Архи, хар тамхи энэ амьдралаас чөлөөлөөд өөр

амьдралд барьж өгнө. Хааяа ч хэрэггүй, дандаа ч хэрэггүй, дандаа хэрэггүй.

Бүгдээрэ нэг юм. Бүх юм.

Би, Гэрлээ, тамхи хөгжимтэй миний өрөө, үг, яриа байхгүй. Тортог Миний

тамхи баруун гарт, тамхиа зүүн гартаа дарж унтраав. Бөөлжис Гэрлээгийн

айсан, инээх гэсэн юм шиг, гайхсан харц, хөдөлгөөн. Дараа нь олон тамхи,

олон өдөр. Өглөө бүр, өдөр бүр. Бүх юм. Наашаа цаашаа. Надаа бүх юм байна.

Нэг юм байхгүй байсан бол байлгах гэж зүдэрнэ. Тортог Эндээс өөр юм

байхгүй. Байгаа бүх юм байна. Дандаа.

Өлөн бол хоол, цадсан бол өөр нэг юм. Өөр нэг юм олдоно.

- Зөвхөн хараал

Бүх юм жижигхэн өмхий новш гэж бичихэд амархан. Амархан бөгөөд гоё. Би

ийм юманд дуртай. Новш гэж мэддэг, мэдэрдэг байсан. Тэгэхдээ “новш” гэлээ

гээд яадгийм. Яадгийм. Надаа сайхан байна гэж хэлэх хүч, хүсэл байсан. Одоо

байхгүй, байхын ч хэрэггүй. Дотор хатуу тортог. Дандаа дандаа байнга

байдаг. Зовлон биш зовлон. Жаргал биш жаргал. Гашуудал биш гашуудал.

Цуст нөжөөр бөөлжсөн инээд. Уйтгартай үхмэлээр үхсэн үхчихсэн хүүр.

Амьдарна.

- Тэгээд хараал

1-р хэсэг нь төгслөө__

ЯДАЖ ЧАД, ТЭГЭЭД

“И мы выродки крыс

Да мы пасынки птиц

И каждый на треть патрон”

С.БАШЛАЧЁВ

Байдал хялбар – аравдугаар анги. Улаанбаатар хот, гэрэлтдэг нар. Тэгээд

нарийн төмөр. Тайрсан төмөр. Дөрвөн сум. Калибр 5,6 мм. Хөгжим дуугарна.

Чанга хөгжим, ийм л дуу:

Что не до смерти то ложь

Кто не знает будет жив

Кто узнает в спину нож

Так и надо так и будет жить…

Үхтлээ л биш бол худал

Үүнийг мэдээгүй нь амьд

Хэн мэдсэн - нуруу руу нь хутга

Ингэх л хэрэгтэй ингэж л амьдарна.

… Это родина смерть

Это родина смерть

… Энэ эх орон үхэл

Энэ эх орон үхэл

Өглөө. Гурван цаг. Гурван сар. Уртаа хөгжмөө унтраав. Хөгжим дууссан.

Тэгээд унтраа. Гэрэл асаа. Эвдэрхий ширээний чийдэн. Сандал дээр хоёр аяга

/өрөөг дүүргээгүй/, чүдэнз, кассет. Ширээн дээр төмөр гинж. Дунд зэргийн

ширхэгтэй цагаан төмөр. Бугуйг дөрөв ороож хүрнэ. Нэг үзүүрийг нь

шүдээрээ зуугаад нөгөөтөхийг нь гартаа барьж баруун гарынхаа бугуйг ороо.

Тэгээд төмөр утсаар тогтоочих. Төмөрний эвтэйхэн амт. Сайн тогтоо, ахиад

бэхэл. Өөрөө зүүсэн гинж. Хараад “Тийм” гэх юм. Тэгээд цээжинд нь тулгаж

байгаад гохоо дар. Энэ бөгжийг хэдэн сарын өмнө зүүсэн. Тэгэхэд би яг

одоогийнх шиг байсан. Яг тийм. Гэрэл асаа. Энэ хоёрыг тайлаагүй цагт би

хэвээрээ. Би байна. Гинжээ хараад одоог санана, тэгээд хэвээрээ. Энэ хоёр

үлдээд би хувирч болно. Би байхад энэ хоёр алга болж болно. Хамаагүй. Гол

нь байна. Өнөөдөр “Үгүй”, маргааш “Тийм” гэж байгаа. Уртааг нэг Уртнасан

болгох. Тэгээд тулгаж байгаад гохоо дар. Хэн нь хамаагүй, нэг л хүн, хэд ч

байж болно. Гол нь битгий дөтийг харж дөрөв хоно. Нэг юм шийд. Тэгээд

битгий эргэлз. Зөв буруу шийдвэр гэж байхгүй. Бүгдээрээ нэг л үр дүнтэй.

Эхлээд энэ шааранд хутгалдах үгүйгээ бод. Би энд амьдарна. Амьдарна гэсэн

бол амьдрах зоригтой, чадалтай бай. Чамайг яаж ч зүссэн шийдвэртээ

харамсаж эргэлзэж болохгүй. Үхнэ гэсэн бол үхэх зоригтой бай. Амьдрал

ямар ч гайгүй санагдсан эргэлзэж болохгүй. Эргэлзээ бол адаг. Ямар ч

ялгаагүй нэг бөөлжисний шаар. Чи нэгийг нь сонгож аваад тэрийгээ

эргэлзээгүй биелүүл. Би амьдарна. Одоо аравдугаар ангид байна. Төгсөөд

ажил, сургууль, авгай, хүүхэд, тэгээд “амар сайхандаа жаргажээ”.

Үгүй. Наадахь чинь биш, зөвхөн үзэн ядалт. Тэгээд тулгаж байгаад гохоо дар.

Би зүгээр амьдарч чадахгүй. Зүгээргүй гээд панк болж болно, лам болж болно,

өрөөсөн гараа хөрөөдөж болно. Эд нар тэгэхдээ аятайхан зөөлөн хэлбэрүүд.

Би юмыг дуусгал нь, тултал нь юу ч үлдээлгүй хийх дуртай. Тэгээд та нараас

нэгийг, хоёрыг, гурвыг … цааш нь харуулна. Чи амьд уу, үхсэн үү, бүгдээрээ

байна уу, үгүй юу ялгаагүй хэрэггүй. Юу ч, юунд ч хэрэггүй. Би алдлаа гээд

юу чболохгүй. Тэгэхдээ би одоохондоо амьдрахаар шийдсэн, зүгээргүйгээр

тултал нь. Тэгээд тайрсан калибр. Хэрэггүй, тэхдээ мийний шийд. Зөвхөн үзэн

ядалт. Үзэн ядалт бол айдас. Чи хайрлана. Тэхэд чамайг хайрлахгүй гэдгээс

айгаад үзэн яд. Амьдрал бол айдас. Тэгээд айдас, тэгээд амьдрал, тэгээд үзэн

яд.

Өглөө долоод бос, тэгээд сургууль, даалгавар, дүн, ангийн сурагчид. Идэр,

Пүрвээ, Сайханаа, дээгий, тэгээд Уртнасан – би. Завсарлагаар жорлон, тамхи,

тэгээд хичээл, хими. Чулуужсан шохой, би Идэртэй ходорно. Азтай байна.

Хэдэн төгрөг, тамхины мөнгө, би архи уудаггүй, гэр лүүгээ явган явдаг.

Явах цаг. Замд хүмүүстэй зөрнө, явж л байна. Гудамжаар явна, байж л байг,

тэгээд наргүй өдөр, бүрхэг, сэтгэл шиг сайхан өдөр.

- Ундаа аваарай. Бацаан орилж байна. Уранхай бор бацаан. Миний хөгшин

наадахаа зарж байснаас нэг шилээ тэр байшингийн буланд цохиод, хагалаад,

шилнийхээ ирмэгээр бид нарын нэгийн элгийг зүсвэл яасан юм. Даанч

тэгэхгүй, хэрэггүй чиний хэрэг. Чиний зөв. Цас ч юмуу, бороо ч юмуу, эхлээд

цас, дараа нь шавхай гутланд наалдана. Хүйтэн байна. Дулаахан хувцастай

хүмүүс, монголчууд, гадаадууд. Гэртээ ирээд хувцсаа тайл.Гинж, бөгж

тайлагдахгүй. Тэгээд калибр, тэгээд зориг. Зөвхөн зоригтой хүмүүс хэдхэн,

тэд удаан байхгүй. Амьдрал тэдэнд харш. Зузаан өрөмтэй сүүнд хийсэн хүчил,

харш, гашилна, гашуудал. Амьдралд зоригт зориулагдаагүй хүмүүс, амьдрах

ёстой. Бид одоохон алуулна. Алуулахынхаа өмнө наад хоолоо идчих. Тэгээд

хөгжмөө тавь: “Секс пистолз”, “Нэгдсэн вант улсын анархистууд” гэдэг дуу.

Сайн дуу, үгийг нь мэдэхгүй юм. Сараа – Чи хичээлээ хийсэн үү?

Би – Хийсэн.

Би юу ч хийж чадахгүй, хийх юмаа хийсний дараа гурван сум үлдэнэ.

Үлдсэнээр нь яаж ч болно. Дараагийн юм дараа. Удахгүй. Шкафанд байгаа

бууг санаж дөч наслахгүй, боломж гарангуут буудна. Одоо ч болно, удахгүй.

“Иемай” гэдэг дуу явж байхад тог тасрав.

Даваагийнд очъё. Нилээн удаан уулзалдаагүй. Тэднийд бас тог алга.

Даваагийн дүү нь лаа авчирав. Хятад цагаан лаа. Даваа, би, олон яриа.

Даваа – Чи конкурс өгөх үү?

Би – Мэдэхгүй. Яасан ч яахав.

Даваа – Хөгшин тэгээд юу хийж байна даа?

Би – Юу хийх вэ, байж л байна.

Даваа – Ер нь сайхан байгаа биз дээ?

Би – Ер нь сайхан л байна. Яав л гэж. Чи ч бас гайгүй л биз дээ?

Даваа – Тийм. Амьд л бол жаргал.

Би – Тог ирэхгүй нь ээ.

Даваа – Удахгүй ирэх байх.

Би – Нэг өдөр амьдарсан бол нэг өөдгүйтсэн гэсэн үг.

Даваа – Тийм, хүн болгон амьдарсан, амьдарсан бүгдээрээ адгийн новш.

Дараа нь үхээд ч нэмэргүй.

Би – Тийм. Ялангуяа хөгшчүүл. Гучаас илүү наслах бол өөдгүйтэл биш,

завхай гэмт хэрэг.

Даваа – Тийм. Би сайн өвгөн болно.

Би – Миний яс сайн яс.

Даваа – Тог ирэхгүй нь.

Иймэрхүү буу халж байгаад би харив. Тог тасраад харанхуй болоогүй,

гэрэлтэй болоогүй, харанхуй биш, гэрэлтэй биш, гудамжаар явна. Явсан хүн

яс зуудаг. Надад та нарын яс хэрэггүй, надад өөрийн цус байна.

Тав дахь өдрийн гурав дахь хичээл, тоо, алгебр. Тэгшитгэл. Мэдэх юм алга.

Манай анги, гайгүй анги. Зүгээр хүүхдүүд. Тэгэхдээ нэг л биш. Урд шаравтар

урт үстэй охин сууж байна. Самбараас юм хуулах гэж оролдоно. Жаргалмаа.

Миний “анхны хайр”. Хайр миний үхэл биш, миний үхэл эхний сум.

Дээгий – Чи уран зохиолоо хийсэн үү?

Би – Үгүй.

Дээгий – Юу өгсөн билээ?

Би – Мэдэхгүй, хоюулаа гарч тамхилья.

Би – Багш аа, гарч болох уу? Жорлонгийн цонхны тавцан. Тамхилж байхад

хичээлийн эрхлэгч орж ирэв. “Хичээл дундуур гараад тамхи татаад ... Ээжид

чинь ...” Шар пиджактай, харцтай, настай эрхлэгч. Би тамхиа унтраав. “

...Хичээлдээ ор ... Юу гэсэн үгэв ...”

Эрхлэгч доошоо буугаад явчихав, би ч харья. Сургуулийн хашаа, зам, байшин.

Байшин, тэгээд манайх. Гэрт ээж, эгч, Баатар гурав. Баатараа манай хамаатан.

Би юм ярих дургүй. Ширээ. Бөгжтэй гарт аяга. Өрөөндөө оръё. Хийх юм

байхгүй.

Хорин дөрвөн цаг хавьцаа. Чихэвч, хөгжим, трэш, үгийг нь мэдэхгүй, ритмийг

нь гараараа давтана. Тамхи асаав. Шалан дээр шүдэнзний мод шатаж байна.

Сайн хөгжим. Далайгаатах. Энэнийг урагдтал нь. Далайлгаатах. Яг энэ.

Миний хар гэрэл, миний гэрэл, миний зориг. Тэгээд хөгжмөө унтраа,

унтраагаад тамхилж сууна. Одоо хэдэн мөр тавих сэтгэл, хүч байна. Хэдэн

цаас гаргаад ир, дөрвийг, үзэг. “Арсландай мэргэн хааныг” янзалъя. Би уран

зохиолоос ардын аман зохиолд л дуртай. Энд амьдралын зэвний амттай

сэтгэл, үг таардаг. Үлгэр, цэцэн үг, ертөнцийн гурав, дөрөв, тав, зургаа ...

Арсландай мэргэн хааны үлгэрийн мэргэн саарал бол заяагаа таньсан амьдрал,

үхлээс мултрах аргагүй, хэрэггүйг ойлгосон эр зориг, саарал чоно. Ардаг

хүрэн байж л байгаа. Ардаг хүрэн гүйцээд ирэг. Амьдралаа ч яалаа, үхлээ ч

яалаа. Арслан бартай уралцаж байгаад үхэх, алгын чинээ адсаганд гүйцэгдээд

үхэх ялгаагүй, нэмэргүй. Алахдаа алсан, үхэхдээ үхнэ. Уулзах гурван

хэмжээгээ тайван хэл, тайван зүгээр үхнэ, саарал чоно. Зориг. Яаж алуулахаа

мэднэ. Мэдээд мултрах гэж оролдохгүй, харгис соёо, алуурчин соёо. Харгис

зориг, зориг харгис байх ёстой. Харгис саарал чоно. Харгис амьдрал. Өөр

амьдрал хэрэггүй. Соёогоо ургуул, зоригтой бай. Тайрсан калибр, дөрвөн сум.

Далайгаад огтол, амьдралыг, тэнгэрийн хоолойгий нь, судсыг нь, гохоо дар.

Хатуу тамхи, хатуу гэрэл, цус, зориг. Өглөөний дөрөв, унт. Зүүд. Амьдралыг

огтолсон зүүд. Миний зүүд. Миний амьдрал.

Хагас сайн өдөр, дутуу сайн өдөр. Өглөөний хоол идмээргүй байна. Ямар ч

байсан идчих, ямар ч байсан амьдар. Цадталаа хахталаа, үхтэлээ бөөлжтөлөө,

алтлаа. Зургаан хичээл, цүнхээ ав. Өчигдөр Дээгий авчирч өгсөн. Гадаа

дулаахан байна. Дулаахан агаар, дулаахан нар. Сайхан байна. Гайгүй өдөр.

Тайван алх. Сургууль минь ойртож л байна. Арван жил сураад, тэгээд жаран

жил амьдарч болно. Арван найм уу, далан нэг үү, нэг л сайр, нэг л дулаахан,

дулаахан сар, дулаахан баас. Сургууль, өлгүүр баахан бацаанууд. Дээшээ

гараад ангидаа ор. Физик, гайгүй багш. Нойр, зүүд, калибр 5,6 мм. Хонх

дуугарав. Завсарлагаа. Жорлон, тамхи. Дээгийгийн чүдэнз. Цонх, хана, тааз,

унитаз, ахиад хонх. Хичээлд сууна Хонх. Хагас сайн өдрийн өдөр дуусав.

Дараа нь орой болсон, тэгээд дууссан. Ус байна, усанд ор.

Шөнө, өнөө шөнө мэргэн саарлыг үргэлжлүүлэхийг оролдоно. Юм бичихэд

уур, хор шар, эрч хэрэгтэй, тэгээд эрчтэй хөгжим тавь. “Алиса”-гийн “Красное

на черном”. Тамхи сор, сайн сор, тологойгоо хананд налаад үгийг нь давт.

Сайн үг. Эндэхээс салгах гэсэн үг. “Босоод ир, бос” гэсэн үг. Тэгээд эндхийн

манаач нарын царай нь харагдана, жад нь гялбалзан ард нь улаан сар. Тэр

сарыг үзэн яд. Хүрээд оч, тэгээд жадаар нь элгээ уруул, жад бид нарыг заавал

олно. Олно гэдгийг нь мэдээд босож чад. Эндээс зайлж болохгүй. Зайлаад

очих газар байхгүй. Тэгээд тйишээ яв, үх. Ингэж чадахгүй бол тэр л биз.

Чиний хэрэг. Харин чадна, чадахгүй гэж битгий эргэлз. Бид чадна, ална,

алуулна. Зүүн гар дээрээ тамхиныхаа цогийг тавь. Мянга мянга болж

хуваагдсан секунд, цог харлаад унтрав. Алган дээр улаан толбо. Хөгжмөө

унтраа. Гэрэл хэрэггүй, за асаачих, цаас, үзэг, хар бэхээр өдөр сар, гурван сар,

бичихэд нэг л хэцүү байна. Одоо арай болоогүй байна. Хэд хоёр хоногийн

дараа болно.

Сайхан нойрс.

Шар нар. Хот. Уул. Зүүн гарын алган дээр шар усаар дүүрсэн пүмбэгэр юм

гараад ирж. Хэтэрхий нартай байна. Гэрэл, шкаф, ном, кассет, энд тэнд

хаягдсан хэвисэн ном, нараар, тэр бөөрөнхий шар нараар харвадаг. Өдөр

болгон, нар бол сум. Намайг оноогүй удаа байхгүй. Бүрхэг байлаа ч, харанхуй

байлаа ч гэсэн. Нар бол сум, тиймэрхүү л зүйрлэл. Бүтэн сайны өглөө нэг л

уйтгартай, уйтгартай бүтэн сайн. Цайгаа уугаад буцаад унтлаа. Лазуурсан

сэтгэл, шаравтар гэрэл, тэгээд бугуйвч. Тэгээд хүлээж л бай. Таван цаг бүтэн

сайн. Ээж Сараа хоёр зурагт үзэж байна. Би юу ч үздэггүй. Тамхилья.

Тамхилаад арай дээр болно. Дээр, доор. Би нэг л дөрвөлжин, олон давхар

дөрвөлжин, дөрвөлжин биш өрөө, дөрвөлжин өнцөг. Сэргээтэх. Сэргэх чадал

алга. Тэгэхдээ оролд. Дуугарч байгаа хөгжим. Тамхи асаа. Тэгээд унтраа.

Маргааш нэг дэх сайн өдөр. Хар бугуйвч.

Ном харъя. Ямар ч ном хэрэггүй, тэгэхдээ зарим үг, хөгжмийг сонсоход цус

хатуурдаг, нүд хурц болдог. Тэгээд гинж, бөгж цус болдог.

Сургуулийн хашаа. Хичээлд хоцорсон, түүхийн хичээл, сургууль дотор ороод

хэрэггүй. Газар дээр сууж харагдаж байгаа бүх юмыг харж сууна. Завсарлатал

15 минут. “Тохиролцоо” оръё. Мөнгө байхгүй. Тамхинаас өөр хэрэгтэй юм

алга.

Сургуульд манай анги хоёр давхарт. Ангийнхантайгаа мэндэлнэ. Тэд бүлэг

бүлгээрээ, нэг нэгээрээ, миний хажууд байнга суудаг хүүхэд байхгүй,

ихэнхдээ Заяа суудаг, одоо сууж л байна.

Заяа – Эхний хичээл дээр яасан?

Би – Яав л гэж.

Хичээл эхлэв. Паартан дээр миний урласан хоёр бичиг: “Креатор”, “Бид та

нарыг оршуулна”. Гараа дэрлээд хэвтэхэд гинж дух нухна.

Заяа – Уртаа, бос, багш чам руу хараад байна. Өндийж багш руу, самбар луу,

самбар дээр юм бичиж байгаа хүүхэд рүү харна. Хараад л бай, хараад л байна,

тэгээд завсарлагаа, тэгээд ахиад хичээл. Жаргалмаа байж л байна. “Тийм”,

“Үгүй”. Надад аль нь ч хэрэггүй. Миний хэрэг тайрсан калибр. Тав, зургаа

дугаар хичээл. “Нийгмийн тухай мэддлэг”. Багш Идэрийг аятайхан байцааж

байна, гарт нь үзэг, доор нь журнал. Би паартан дээрх “Креатор” гэсэн

бичгийг сэргээнэ. Сэргээж амжаагүй байтал хонх дуугарав. Жорлонд Дээгий

Заяа хоёртой буу хална. Мөнгө, төгрөг, шалгалт, конкурс, хөгжим.

Багш – За, сая үзсэн шинэ сэдвийн ... “Креатор”-ыг дуусгахаас залхуу хүрч

байна. Миний зүүдэлмээр зүүрмэглэл. Хоосон тал газар, нар, сар байхгүй,

цусан саарал гэрэлтэй хаяагүй тэнгэр, тал дунд зогсож урагшаа харж байгаа

саарал чоно. Шар соёо далд, хэрцгий биш. Чонын харц. Талыг ширтэнэ. Чоно

эр зориг. Өөрийгөө цэвэр эр зориг гэж хэзээ ч мэдэхгүй чоно. Хоосон талыг

ширтэнэ. Чоно хэзээ ч өөрийн эр зоригийг шалгахгүй, хүч чадалдаа

эргэлзэхгүй. “Зориг” “хүч” гэдэг юм мэдэхгүй. Өөрийгөө танихгүй чоно.

Саарал чоно хоосон талыг ширтэнэ. Эр зориг, хүч чадал. Цусан саарал

гэгээтэй ариун тал. Тэгээд сургууль тараад харьсан. Ээж. Гэр. Миний өрөө,

цэнхэр хөшиг. Хөгжим, трэш сонсоход хүч мэдрэгдэж жаргал ойртдог. Миний

калибр, цус болсон гинж. Тэгээд “Металлика”. Үсээ хяргах болж. Ванны

өрөөний угаагуур дээр сонин дэвсээд үсээ хяргаж эхлэв. Сайн тайр. Ардаасаа

битгий ав, ургаж л байг. Нэлээд их үс унасан. “Үг” сониныг хэд нугалаад,

сэгсэрч үсээ бөөгөнрүүлээд жорлонд хий, шээс хүрч байвал дээрээс нь шээ.

Усаа тат. Үсэнд их хийморь байдаг биз дээ. Харъя. Намайг хэн хийсхийн.

Хамаа алга. Байгаагаараа л байна. Тэгээд усанд ор. Дуусаад хувцсаа өмс,

хаалгаа хаа, чийдэн унтраа.

Миний буу. Удаан хараад хэрэггүй. Одоо арай болоогүй, хэзээ: мэдэхгүй,

удахгүй. Өнөөдөр Даваатай уулзах хэрэгтэй. Даваа 1992 оны “Нирвана” олсон

гэсэн. 24753 дугаартай утас.

Утас авсан хүн – Байна.

Би – Даваатай яръя.

Хэдэн секунд “Нирвана”-г төсөөлнө.

Даваа – Байна.

Би – За юу байна даа?

Даваа – Уртаа юу?

Би – Тийм.

Даваа одоо завтай гэнэ. Очиж бичлэг хийе. Удахгүй ч гэсэн хөгжим хэрэгтэй.

“Нирвана”-г сонсолгүй шууд бичнэ. Сайн хамтлаг. Тэгэхдээ тэд нарын

тоглодог панк-рок трэшийг гүйцэхгүй. Заводки байга байхад найз нартайгаа

буу халаад хажуудаа хангинуулж суухад панк-рок яг таарна. Өөрийн энергийг

сайн, тултал нь мэдэрье гэвэл трэш сонс.

Даваа бид хоёр дэмий ярина. Даваа бид хоёрт ярих юм олддог. Тэгэхдээ надад

найз байхгүй. Миний цус зөвхөн минийх. Хэнд ч хэлэхгүй. Чи найзаасаа

амьдрах амьдралаа, үхэх үхлээ нуудаг бол тэр чинь найз биш, сайн л бол сайн

танил. Даваа сайн банди. Бичлэгээ хийгээд харив.Тэгээд.

Тооны хичээл. Би дэвтэртээ бас тоо урлана, дараагийн хичээл физик.

Самбарын өмнө жаал зогсож байгаад буцахад багш: “Уртнасан чи “хоёр”

гарлаа шүү. Хичээлээ хий”. Би толгойгоо дохино.

Би сургуулиа төгсөхгүй байх. Төгслөө ч удахгүй, төгсөхгүй гээд гэртээ

хэвтээд байх сонирхолгүй, явмаар санагдвал явж л бай. Сургуульд хамгийн

яршигтай юм нь “Хүмүүнлэг шинжлэх ухааны үндэс тавьж байгаа хичээлүүд”

түүх, нийгмийн тухай мэдлэг ... Би зурагт үздэггүй, сонин уншдаггүй, үзээд,

уншаад ойлгоод ирэхлээр дотор муухай болдог. Энэ хичээлүүд дээр тийм л

юм ярьдаг. Долоо, наймдугаар ангид байхад багштай маргадаг байсан. Дараа

нь хэрэггүй.

Сургуульд орчин, агаар, гэрт агаар, надгүй агаар агаар биш. Кассет “Креатор”,

“Металлика”, “Детс”, “Слэйер” ... хөгжмөө асаа. Тог тасарсан уу, тасраагүй

юу хамаагүй, тамхи байна уу, үгүй юу, эрүүл саруул уу,өвдөж шаналсан уу

хамаагүй, бид олон биш. Тэгэхдээ бид байна. Би олон биш, тэгэхдээ надад би

байна. Нэргүй, Дээгий, Даваа, тэр Даваа биш, миний “Нирвана”-г бичсэн

Даваа. Бид нэг гаралтай юмыг байгаагаар нь харах. Байгаагаар нь харах хүсэл,

харсан юмаа хийх итгэл, өөр юм хэрэггүй. Өөр итгэл – заль, худлаа

хэхэгцээтэй итгэл. Нэргүй эндээс мултрахаар шийдээд мултарсан. Дэлгэр

яасан ч амьдарна. Би цээжинд нь тулгаж байгаад гохоо дарна. Бид нэг

гаралтай, харсан юмаа харж чадна. Бид нарыг энэ ертөнц даахгүй. Энэ газар

харийн газар. Тэгэхдээ бид энд төрсөн, шулуун цустай төрсөн, одоохон үхнэ,

ална, амьдарна. Дэлгэр л амьдарна. Одоохон дуусна, дандаа инээ, тэгээд

амьдардаг. Амьдартлаа үхдэг.

Тог ирлээ. Цаг өглөөний дөрөв, хөгжмөө асаа, гэрлээ унтраа. Би гэрэлд

дургүй. Гэрэл – үдээ анихад юу ч хармааргүй байхад нүдэнд тулгасан бүх

юмыгулаан шар үзэгдэл болгосон гар чийдэн. Гэрэл – оргоход арван тавны

сар. Гэрэл – чиний нэрийг дансанд оруулж байхад тэр шар цаасыг гэрэлтүүлж

өгсөн чийдэн. Гэрэл – амьдаръя гэхэд үхэл, үхье гэхэд амьдрал. Би юмыг

байгаагаар нь хараад тэрийгээ нуудаггүй. Тэгэхдээ тэгээд харсан юмаа гэрлээс

нуухгүй, өдөр болоход ч би хэвээрээ байна. “Креатор”. Өөрөө дотроо эрх

чөлөөгөө, зоригоо мэдрээд сайн сонс, сэтгэлд жаргалаас илүү хүйтэн, эгзэгтэй

жаргал бялхаж эхлэн, бялхаж, хальж шөнө дунд хашгирч эхлэнэ. Энэ үед

эндээс чөлөөлөгдсөн юм шиг санагддаг. Эрх чөлөө, зориг, үг ойлголт хэрэггүй

болтол мэдрэгддэг. Яг энэ. Цаашаа. Цаашаа зайлцгаа. Бүгдээрээ.

Дараа нь нойр хүрнэ. Юм бичих хүсэл алга. Хүсэлгүй бол тэр л биз. Би

өөрийн эрх чөлөө зоригийг мэдэрсэн. Тэрийг цаасан дээр буулгах албагүй.

Тэр ццасан дээр буухгүй.

Өглөө сэрээд цагаа харахад зогсчихож. Одоо долоон цаг тавин хэдэн минут

байх ёстой. Ванны өрөөнд орохдоо ханын цаг харахад долоо тавин хоёр. Би

цаг андуурдаггүй. Тамхилаад унтлаа. Сэрээд сүүлчийн хичээлд очсон.

Хармаанд хутга, чүдэнз, түлхүүр, есдүгээр анид дандаа хутгатай явдаг байсан.

Хөзөр.

Заяа – Би ханасан.

Бид хоёр ходорч цаг барна.

Гэрт бас цаг барна. Амьдралаа барна, үхлээ барна, би бүгдийг барна.

Халуун, чийгтэй, хөлстэй, цэвэрхэн ванны өрөө, хөөстэй усруу тамхиныхаа

үнсийг хаяж ваннд хэвтэнэ. Чихэвч, “Нирвана”. Гараад трэш. Одоо хайрсан,

эгзэгтэй жаргал цутгаж ирж байна. Ертөнцийг хэрчсэн гитарын утас, мэргэн

саарлыг бодно. Шар соёо, улаан нүд өнөө шөнө бичнэ. Ардын аман зохиолоо

харъя.

“Алгын чинээ шар тосонд

Амьтан бүхэн шингэнэ” /нар/

Нар шар тос. Энэ алгын чинээ шар тосонд амьд бүхэн шингэнэ. Шингээд алга

болно, үгүй болно. Оньсгонд том ойлголтыг жижиг ердийн юмтай харьцуулах

арга байдаг. Тэгэхдээ энэ оньсого зөвхөн арга биш, энэ жинхэнэ үгүйсгэл.

Тэгээд шөнө болно, тэгээд “Металлика” мэргэн саарлыг дуусга. Гинжээ хар.

“Ту лив из ту дай” – аьдрах бол үхэх. Мэргэн саарал. Гурван чоно. Алгын

чинээ адсагыг идэхгүй ч гэсэн зулгааж алж болно. Тэгээд яах юм. Гурван удаа

уулзана. Одоо би ганцаараа байх ёстой. Би ардаг хүрнээс зугтаахгүй, давхиад

ирэхэд нь адайрахгүй хүлээж л байна.

Нэг хуудас юм боллоо. Дараа нь цээжинд нь тулгаж байгаад дарахад би

бичсэн хэдэн юмаа үгүй хийнэ. Энэ зөвхөн минийх. Үлдээсэн үлдээгээгүй

ямар ч ялгаагүй, тэгэхдээ би энд амьдарсан. Хүссэнээрээ амьдарсан, тэгээд

зөвхөн миний юм байх ёстой. Ахиад хөгжим, ахиад тамхи. Энэ дууг чангал,

бүүрчангал, сэтгэлээ чангал. Миний эрх чөлөө. Зөвхөн миний хөндийрэх гэсэн

жаргал, дараа нь Саша Башлачёв. Өглөөний зургаа. Унтаад хэрэггүй, нар

дөхөж л байна. Усанд ор. Тэгээд сургуульдаа яв, юм идээд хэрэггүй, өлөн

гэдсэн дээр бүх юм илүү байдаг. Гэрэл унтраа, зүүрмэглэл. Таван минут зүүд.

Эмгэн. Дөрөвдэх өдөр. Гадаа сэрүүхэн байна.

Химийн хичээл. Гадарладаг л байлаа. Одоо гадарладаг юм. Миний амьдрал,

дөрвөн сум. Би сонирхолтой ном байдаг гэж дуулсан. Вийон, Рильке

“Тэгэхдээ бид амьтан ургамалаас илүү эгзэг аюултай хамт нэг замаар явдаг”.

Надад энэ зохиолууд хэрэггүй, боломж гарангуут гохоо дарахад хэдэн үг

хамаагүй. Ер нь хамаагүй.

Сургуулийн хана – гудамжны хана – хөх тэнгэр, тэгээд гэр. Тэгээд унт. Сэрээд

зүүдээ санах гэж оролдоод хэрэггүй. Тэнд ч энд ч.

Ханан дээрх бичгийг хар.Сэрсэн, тэгээд сэрмээр байна, надад сэрэх хэрэггүй.

Би дандаа бэлэн, яасан ч гохоо дарна. Өөр би яахав, яаж ч чадахгүй байгаа

юмыг нусан дээр наасан цэр, тэгээд би цусаар найруулна. Өөр би яахав, тэгээд

шөнө болохыг хүлээ. Тэгээд шөнө болно. Шөнө болохгүй байж болно.

Тэгэхдээ гохоо дар, гохыг шавар болгож болно, намайг хувиргаж болно.

Үзээтэх! За үзээтэх! Хувиргаатах! Тэгээд дар, наатхаа. Дар.

“Слэйер”, тамхины цог, бөгжтэй гар, сарыг халхалсан үүл. Энэ мөнхийн

рашаанаар хахаж үхсэн амьдрал. Энэ сарыг хар, чийдэн. Тэгээд нүдээ ань,

сайн хар, сайн хараа.

Уржигдар шөнө бичсэн юмаа хар. Уншихад харц хатуурна. Цус цээж түлнэ.

Яг. Илүү юм үгүй. Одоо жарга. Зөвхөн одоо, маргааш яаж ч болно. Одоо

дандаа, ийм байна. Энд илүү юмтай байхгүй. Тэгээд өөр юм хэрэггүй. Жаргаж

чад. Чадахгүй бол энд элэнцгээ хийж байгаа юм.

Тооны багш алга. Гэртээ харимааргүй байна. Дээгий, Пүрвээ, Идэр бид хэд

гадаа сууж буу хална. Гэрэлтэй өдөр, цагаан сургууль. Бацаанууд гүйлдэнэ.

Тамхи дууссан. Багш хүрээд ирлээ. Дөрвүүлээ хичээлдээ оров. Багш руу харж

алхана, харимаар байна.

Юу ч хэрэггүй, зөвхөн үзэн ядалт. Үзэн ядалт хэрэггүй санагдвал үх.

Жинхэнээсээ үзэн ядахад удахгүй гохоо дарах болно. Одоо удахгүй. Өөр юм

байхгүй. Тэгээд сандал, паарт, хөшиг. Ангийнхан хяналтын ажил хийнэ. Би

бас хийнэ.

Дээгий – Чи эхнийхийгээ хийсэн үү?

Би – Үгүй. Чи дууссан бол хоюулаа гарч тамхилъя.

Дээгий – Одоохон, нэг юм хараатхая.

Би – Гаръя.

Ахиж тамхилаад хичээлдээ оров. Нойр хүрч байна. Тараад Даваагийнд очно

гэсэн болъё. Харилаа. Харих зам харийн зам. Харъя.

Зургаан цагийн үед сэрсэн. Тамхиа зуу. Сайн өдөр, сайн шөнө болно. Цаг

барж, ном харна. Үлгэр. Ванны өрөөг Майк магтсан. Бүгдийг мартаад усанд

ор. Мартмаар юм аа. Халуун ус, бүүр халуун ус. Тэгээд хүйтэн душ. Уснаас

гараад “Лэд Зеппелин” Тамхилна. Тайван жаргал, энэ хэтрээд цайсан хар

болохыг мэднэ. Одоо яг сайхан байна. Тэгэхдээ би энэ жаргалыг мэдрэх гэж

амьдрахгүй, сайхан байсан ч сайхан байдаггүй. Тэгээд би калибраа бодно.

Хамгийн дуртай кассетаа тавь. “Креатор-89”. Бөмбөр нь богинохон тасарсан

хүчтэй ритм, зэв шиг иртэй гитар. Онгорхой цонх, тамхи, хэд хоног сар руу

харахлаар дургүй хүрээд харж чадахгүй болсон. Уул – тэнгэр мар /15/

хэтэрхий уужим тайван, нэгдмэл цул юм. Би урагдсан тасарсан юм хармаар

байна. Ураадах, ур! Одоо уул – тэнгэр сар. Тэд уранхай юмны нэг хэсэг. Тэр

лүү хар, нулим. Уужим биш, тайван биш, хурц хэлтэрхий. Чи ч бас хатуу

харгис байх ёстой.

Сүүлчийн дуу, туйлсан жаргал. Багад уйлахад ийм сонин болдог байсан. Бүх

юм өөр болно. За боллоо. Санаж болохгүй зэвүүн хүйтэн жаргал, тулсан.

Цаашаа.

Хутгаа гаргаад ир, хамаг хүчээрээ зүүн гараа зүс, “Эргэлзээ”, “айдас” гэдэг

юм санагдахгүй, зүс. Тэгээд тамхи. Хана руу хар, өөр юм харагддаггүй, алга

болоогүй ч гэсэн харагдахгүй. Босоод гоожиж байгаа цусыг хар бэх рүүгээ

дусаа. Гинж бөгжөө норго, сайн норго. Ханан дээр цусаараа хэдэн үг бич.

Гоожиж байгаа цусыг хананд түрх. Гараа далайгаад цусаа цац. Өөр яахав.

Шил – хана – шал – цус. Миний өнгө. Миний хар цус. Шал – хана – шал – цус.

Дургүй хүрч эхлэв. Цус болсон тамхиа унтраа. Гараа боо. Цусаа тогтоо.

Хармааргүй байна. Тамхи. Усанд оръё.

Өрөөнд цул утаа. Тамхилаад унт. Энд тэнд цус, хармааргүй байна. Тэгэхдээ

итгэж байна, итгэхгүй гээд хайчихав. Тэгээд цээжинд нь тулгаж байгаад гохоо

дар. Сайхан байна. Гин бөгж хэрэггүй. Энэ хоёр төмөртэй төмөргүй би хийх

юмаа хийнэ. Миний зориг – миний харсан бүх юм. Энэ хоёр төмөр хэрэггүй.

Би өөрийгөө хэзээ ч санана. Дандаа санана. Гинж бөгжөө тайлаад хэрэггүй.

Байж л байг. Би байвал л би байна, хэвээрээгээсээ илүү хэвээрээ. Тэгээд унт,

яг одоо бүх юм хар төмөр.

Найм аравт сургуульдаа очсон. Мөнгө алга – Дээгий тамхи байна уу? “Ту-

134”. Хичээл, нойр хүрч байна. Бүх юм нэг л сонин, эрүүл биш юм шиг. Би

есдүгээр ангидаа тайвшруулагч эм нэлээд сонирхдог байсан. Амьдрал нэлээн

сонин сайхан байсан. Сайхан, уур хилэн алга болохоо дөхсөн. Тэгээд нэг хэсэг

хоёр нүд тус тусдаа харж байсан. Бүх юм хоёр болж харагдана. Дараа нь

хэвэндээ орсон. Тэгээд цус тогтохоо больсон байсан. Цагаан хувцастай эмч

нар цус тогтоох тариа хийнэ. Хамар руу метр метрээр хөвөн чихнэ. Тэгээд

дараа нь сонирхолгүй болсон. Альгебр, биеийн тамир, би бегдээрэнд нь

үзэгдсэн, арван хоёр өнгөрөөд харьсан.

Хоол иднэ. Ном харна. Гайгүй хүний тухай бичиж. Энд бүгдээрээ сайн

хүмүүс. Номын тавиур цус болчихож. Цагаан шкаф. Арчаад хэрэггүй.

Өнгөнөөс цааш юмгүй. Миний дотор байгаа юмнаас өөр юм цааш юмгүй.

Юмгүй, тэгээд би буудна.

Заяа ирэв. Хоюул буу хална. Тамхи дуусчихаж. Би “Нирвана”-г ойлгуулах гэж

оролдоно. Заяа инээнэ. Байж байгаад хоюулаа тамхинд гарав. Салхитай байна.

Шар шороо, автобусны буудал, дүүрэн хүмүүс. Модон мухлаг, салхи. Хүмүүс

сууна, зогсоно, явна. Бид хоёр явна.

Дөрвөн тамхи. Эндээс холдож тамхилав. Заяа анагаахад конкурс өгнө. Зургаан

жил сурна. Юуны эмч болохоо мэдэхгүй гэнэ. Зургаан жил. Энэ хэдэн

амьдрал, хэтэрхий урт.

Заяа – Чи яахав?

Заяа – Хоюулаа кино үзье. Энэ сонирхолтой кино.

Би – Мэдэхгүй.

Би – Дараа болоё. Одоо би харьлаа.

Гэрт чийдэн, ширээ, кассет, ном. Өнөөдөр эрт унтъя. “Нынче я порнаьше лягу

Нынче отходну

Убери же с глаз бумагу

Дай дорогу сну” В.Шаламов. Орчуулга нь энэ байна. Одоо би эртхэн унтлаа,

амарлаа, цаас нүүрнээс аваатах. Энэ нойронд зам тавиатах, энийг санаад хэвт.

Сайн сана. Маргааш бүтэн сайн.

Уртаа, босоорой. Сараа намайг талханд явуулах гэж оролдов. Өөрөө явна биз.

Би юу ч хийдэггүй, зөвхөн иднэ, унтана, ээж эгч хоёр л бүгдийг хийдэг. Би

сонсож л байна. Одоо эгч ээж хоёр хэрэлдэж эхлэнэ. Буцаж унтах гэсэн чинь

болсонгүй. Босоод хувцаслаад, тэгээд Даваагийн очъё.

Зах гарах гэсэн хүмүүс, захаас ирсэн хүмүүс. Тэд нарыг харж автобус хүлээнэ.

Тэд бас хүлээнэ.

Даваагийнд цай, хөгжим “Секс пистолз”. Бид хоёр сонсож магтана.

Даваа – Жонс сайн хоолойтой.

Би – Тийм. Өгсөн юмыг нь урдаас нь цац. “Үгүй” гэх,

Даваа – “Тийм”. “Үгүй” гэх. Кассет дуусаад Даваагийн дүү нь кассетаа тавив.

Надтай чацуу баньд. Би хөгжим сонсохгүйг хичээж Даваатай ярина.

Би – Сайханаа яасан?

Даваа – Бид хоёр салсан, нэлээн дээр үед. Хайр дуусаа. Ариун хайр ч

хэрэггүй. Жийб ч хэрэггүй. Аль нь илүү заваан юм!

Би – Бодох хэрэгтэй.

Даваа – Шороо илүү шороо юу, ус илүү ус уу?

Би – Сайн илүү муу, муу илүү муу юу?

Даваа – Бодох юм их байна.

Би – Сайн бодохгүй бол болохгүй. “Металлика” тавьчих. Дүүгээс нь тамхи

авав. Тэгээд яриа.

Зургаа хавьцаа тэднийхээс гарсан. Автобусны буудал. ЗСБНХУ-ын нэг хотод

үйлдвэрлэсэн автобус намайг хүргээд өгөв.

Ээж эгч хоёр алга. Хүн байхгүй байх нь дээр. Байхгүй байж байгаад байх гэж

ирдэг. Байхгүй болсноо санахгүй. Унтлаа.

Шөнийн нэг. Гал тогоонд орж байхуу цай ууя. Ус буцлахыг хүлээж тамхилна.

Цонхоо онгойлгоод цонхон дээр суухад тамхины үнэр өрөөрүү орно. Урагшаа

хар даа. Эндээс мултарч болох юм шиг санагдахад мултарч болохгүй нь илүү

мэдрэгддэг. Хамаагүй илүү. Ус шуугина. Цайгаа хандал, тэгээд өрөөндөө ор.

Ширээний чийдэн, цаас, эрх чөлөө бол чамтай тохиолдож болох хамгийн муу

юм болоод тэгээд чи арай үхээгүй үе. Тэгээд энэ үеийн тухай бич. Бид та

нарыг оршуулна. Бэхэнд цус байгааг санана. Цус хэрэггүй, тайван бай, тайван.

Тэгээд цээжинд нь тулгаж байгаад гохоо дар.

Тамхи алга. Орон дээрээ сууж нэг дэх өдрийн тухай бодно. Өнөөдөр нэг дэх

өдөр.

Одоо очих сургууль, энэ гудамж. Энэ хүмүүсийг бүгдийг үзэн яд. Амьдрал –

бүгдийг алах аллага. Нэлээн гэрэлтэй байна. Өглөөний арван цаг. Энэ хотод

харж болох ганц юм – уул. Ойртоход намхан болдог. Шар шороо, жижиг

чулуунууд. Холоос ч хараад хэрэггүй. Альгебр, физик, утга зохиол, биологи.

Нийгмийн тухай мэдлэг. Завсарлагаанаар Пүрвээтэй уулзана. Пүрвээд сум

байгаа гэнэ. Маргааш авчирч өгнө, калибрийн сум. Би баярлана. Би маргааш

ирнэ ээ.

Ангийн хурал болохсурагтай. Бид явлаа. Засмал зам. Шороо, хоёр зүлэг,

тэгээд шороо, тэгээд мод, тэнгэр. Надад зам үгүй, байсан бол цусаараа зураад,

та нарын хүүрээр хучна, тэгээд явна.

Замын уулзвар дээр бацаанаас тамхи авав, ширхэг нь зургаан төгрөг, шороон

шуурга, дотор нь нар. Доор нь шуурга.

Манайд Баатар ирж. Ээж, эгч, Баатар гал тогоонд цай ууж сууна. Баатар манай

хамаатан, баян залуу.

Хийх юм алга. Одоо Пүрвээгийнд очиж сум авъя.

Автобусны цонхоор харна. Хөрсний саарал шар, шороо, чулуу. Хэдэн давхар

шаравтар байшингууд, хүүхдүүд шороонд дарагдаж, хатаж байгаа даавуу,

хувцас, шороо, жалган дээр байшингууд. Энэ хот биш. Үхсэн хөрсөн дээр

хэдэн хашаа барьсан, цемент угсарсан, амьдарсан хүмүүс, зургаан зуун

мянган хүн.

Автобуснаас буугаад тамхи. Пүрвээгийнх энд ойрхон. Ойрхон. Одоохон.

Пүрвээ хаалгаа тайллаа. Мөнгө, би сумаа авсан, тэгээд харьсан. Таван сум.

Надад дөрөв байгаа, нийлээд ес. Буугаа шалгах хэрэгтэй. Би ганц ч удаа

буудаж үзээгүй. Маргааш үзнэ.

Гал тогоо, ширээ, бүтээлэг. Баатар явчиж, ээж эгч хоёр сууж л байна. Ээж

миний сургууль соёлыг сонирхоно. Би тэр хоёрыг харна. Би баяртай үгүй

болно. Эгч – Нөхөр нь хаднаас үсэрсэн, дүү нь одоохон будаа.

Өдөр гэрэлтэй байхад цагаавтар цулцгар, тунгалаг байдаг. Шөнө л жинхэнэ

байж болно. Өдөр өөр хүмүүс байдаг, амьд хүмүүс тэдэнтэй шударга

байдаггүй. Амьд юм шударга байдаггүй. Шөнө ганцаараа өөрөө өөртөө

шударга байна гэдэгт итгэж болно. Өдөр хүмүүс байдаг, шөнө хэн ч байх

ёсгүй. Би, тайрсан калибр. Амьдрал надад хэтэрхий үхтлээ хайртай. Тэгээд би

өөрийнхөөрөө байх ёстой. Өөрөөсөө өөр юм байлгаж болохгүй. Надаас өөр

юм байлгаж болохгүй. Надаас өөр юм харгисаа ойлгохгүй, худал, харин чи

энийг ойлгоод цээжинд нь тулгаж байгаад гохоо дар. Яаж ч жаргасан гохоо

дарна. Яаж ч гашуудсан гохоо дарна. Хараандаа сайн оруулаад сайн бууд.

Маргааш калибраа шалгана.

12 цагийн хавьцаа сэрсэн. Тэгээд сургууль. Онцгүй өдөр. Байгаль хэвээрээ. Би

бараг хэвээрээ, калибр хэвээрээ. Хиртэй шал. Тэнгэр. Сургуульд хоёрдугаар

ээжлийн бацаанууд. Таньдаг хүн алга. Дэлгүүр орж тамхи авъя.

Тохиролцооны дэлгүүр бараан бараа, бараан биш бараа.

- Хайрцаг “ВТ”.

Гараад асаа. Тэгээд харь.

Эзнээсээ зугтаасан тоглоомын чихмэл нохойны тухай юм бичье. Зугтаагаад

шүдтэй болоод зэрлэг болох гэсэн нохой. Хаячих. Дараа нь машины тухай,

хүнтэй, хүнгүй. Бичиж дуусаад усанд ороод унт. Халуун ус. “Зеннелин”

Хөгжмөө унтраа. Халуун байшин. Нойр хүрэхгүй, халуун байна гэж

зүүрмэглэнэ, сэрнэ. Тамхилаад босьё. Калибраа шалгана. Би ганц ч буудаж

үзээгүй. Надад мэргэн буудах хэрэггүй, би тулгаж байгаад гохоо дарна. Одоо

нэг бууда үзье. Калибраа гарга. Шкафны эвдэрхий цоож, хувцас, энэ тэр байна

гаргаад ир, хошуу бөгсийг нь эвтэйхэн тайрсан калибр. Өөр хүн тайрсан,

тэгээд миний эвтэйхэн буу. Эгч түрүүн ирсэн, хаалгаа түгж, хөгжмөө чангал

“Сепултура”. Тэгээд цэнэгэл. Есөн сум. Хуучин, найдваргүй буу, шалгах

хэрэгтэй. Хэрэггүй буу байвал хутга байна. Өрөөний буланд жижиг сандал

тавиад дээр нь ном тавь. Номны тавиур руу харахад хамгийн зузаан түрүүнд

нүдэнд туссан нь Достоевский. Тэр буланд хананд тулгаад тавь. Тэгээд жаахан

холд. Тэгээд гохоо дар. Дарьны үнэр. Номны зүүн талын буланд цоорхой. Ном

унаагүй, хөгжим дуугарна. Очиж үзэхэд номны ар талд нүх, сум хананд

шигдчихэж, ахиад хоёр ном ав, нимгэдээд байна. Гурвыг давхарлаж байгаад

бууд. Гохоо дарахад зүүн булан. Номнууд сандал дээрээс унав, хөгжим

дуусчихаж, эргүүлээд тавь. Ном руу бууд, яг голд нь. Цэнэглээд хана руу.

Гохоо дарахад буудсангүй. Ахиж цэнэглээд гохоо дар, буудсангүй. Ахиад

буудсангүй. Ахиад. Дарины үнэр, зүгээр болно. Халцарсан хана. Зүгээр.

Буугаа далд хий. Таван сум үлдсэн. Хэд ч байж болно. Номоо байранд нь тавь,

урд нь байсан хоёр ном сэг болчихож, гурав дахьд нь хоёр сум. Тамхилна.

Сэгний тухай шүлэг уншина. Буян үйлдэх, буяныг хүсэх – хүний хамгийн

адгийн тачаал, дараа нь шөнө болсон, тэгээд унт.

Гудамж, талбай, хичээл, сургууль. Манай анги, халуун байна, лазуу. Хүн

энергитэй хүчтэй байх үгүй нь хоол хүнс, хийсэн юмнаас хамаарагддаггүй,

нэг харахад хүрээд ирдэг, дараа нь алга болдог. Энэ хүчийг хадгалах, хүлээх

хэрэггүй, байвал сайн л биз. Хүч жаргал өгдөг. Өөр олон юм жаргал өгдөг.

Надад жаргал хэрэггүй, надад би хэрэгтэй. Би тэгээд миний үзэн ядалт. Энд

тэмцэх хэрэггүй. Тэмцсэн л бол ялагдсан, амьдарсан л бол ялагдсан. Зөвхөн

үзэн ядалт, өөр юм нэмэргүй, өөр юмыг үзэн яд.

Хичээл дуусав.

Миний гэр. Халуун ус тасарчихаж. Сараа нүдээ будна, тэгээд:

- Чи өнөөдөр сургуульдаа явсан уу?

Би – Явсан.

Сараа - Өөрийн яс юм байх ёстой. Тэрийгээ өдөр болгон дага. Яасан ч

хойшлуулж болохгүй. Өдөр болгон байлга.

Би – Заримдаа хойшлуулж болно.

Сараа – Яг итгэдэг бол жаахан хойшлуулж болно, тэгэхдээ хэрэггүй.

Би – Нэргүй хэдэн жил.

Сараа – Тэгэхдээ яг байсан. Чи хоолоо хийгээд идчихээрэй, би явлаа.

Цаг дөрөв болж байна. Цаг удаан явж байгаа юмуу хурдан явж байгаа юмуу,

мэдэхгүй. Дөрөв, тав, зургаа, долоо. Нэргүй, Уугий, Даваа, Баатар – бүгд

шаар. Сараад хэлбэл дургүйцнэ. Нэргүй яах гэснийг би мэдэхгүй. Тэгээд яс

юм байх ёстой. Хөгжим эвдэрсэн, тамхи байна. Өглөө эмгэн “Болгоомжтой яв,

чанга гишгэвэл намаг задарна” гэсэн. Өрөөгөө ширтэнэ, ном, кассет, хог,

цонх. Тэгээд энд цдаан амьдарч болохгүйг бодно. Энд явах газар байхгүй.

Газаргүй газар байхгүй. Тэгээд сууж л бай. Буугаа бэлдээд сууж л бай.

Одоохон тамхинд гаръя. Цэлмэг тэнгэр, саарал шат. Одоо гэртээ ороод буугаа

авч болно. Тэгэхдээ хэрэггүй. Яагаад? Мэдэхгүй, хэрэггүй бол тэр л биз.

Танихгүй хүн надаас шаг асуув. Байхгүй. Байранд зардаг айлыг ч мэдэхгүй.

Халуун ус алга, унтлаа.

Шөнө. Сургуульдаа очсон. Физикийн хичээл дээр багш юм асууна. Надад

хэлэх юм алга. Хагас цагийн дараа ахиад хичээл. Заяа Дээгий хоёр сургуулиа

төсөхөө хүлээнэ. Өнөөдрөөс илүү юмыг дандаа хүлээдэг.

Илүү юм болохгүй гэж мэдлээ ч хүлээдэг. Чи ч хүлээнэ. Надад илүү сайн юм

хэрэггүй. Өдөр болгон илүүдэл. Тэгээд дараагийн хичээл. Заяа электрон

тоглоом авчирч, чимээгүй тоглож болдог тоглоом, нэлээн том анги, хөшиг,

цонх, хонх дуугарав.

Сургуулиас ирээд тамхи татна. Ялагдал бүх юманд. Юу ч болоогүй. Энд л

байна. Намайг “зайл” гэж байна. Зайл. Би явлаа.., калибраа аваад явлаа, дөрөв

биш таван сум, хэд ч хамаагүй. Байгаа л бол ялагдал. Тэгээд буугаа цэнэглэнэ.

Одоо хэрэггүй. Одоо баймааргүй байна. Тэгээд одоохон. Ийм өдрүүд байдаг.

Байж болохгүй өдрүүд. Даваагийнд очиж хөгжим сонсъё.

Бороо, цас ороогүй. Надад харагдсан эмнэлэг, мод, байшин. Энэ хотыг би

угсраагүй.

Даваа – Юу сонсоох вэ?

Би – “Слэйер 86 он”.

Бид хоёр ярина. Юу байх ёстойв Чононы арьс, хатуу соёо, хөгжим ялна,

түүнээс айх юмгүй, түүнийг магтах хүн үгүй болно, тэгэхэд тэгээд ялна.

Дандаа сайхан байсан.

Тэгээд – мэдэхгүй.

Ингэж ярихдаа өөр юм бодно, хэнтэй ч ярьсан өөр юм бодогддог. Тэгээд

“Креатор”-г тавьчих.

Даваа – Чи энийг /орос магнитафон/ авбал ав. Сонсож байгаад өгнө биз.

Би – Хэрэггүй.

Ахиад яриа, тэгээд би харьсан.

Гадаа байшин, дотор, байшин, манай гэр. Монгол ардын үлгэр уншмааргүй

байна. Гал тогоонд ороход Сараагийн шинэ нөхөр надтай юм ярих гэж

оролдоно. Асууна. Би хариулна. Тэгээд хоол иднэ.

Сараа – Ахиж идэх үү?

Би – Үгүй.

Шөнө. Миний бичсэн саарал чоно. Хармааргүй байна. Нойр хүрэхгүй, харах

юм алга. Цаг хар даа. Арван хоёр. Ялсан ялагдал. Шөнө болоод ч хэвээрээ.

Тэгээд калибраа сана, тэгээд Даваагаас хөгжим авна. Одоо ялгаагүй. Одоо

гэрлээ унтраа. Тэгээд хэлэх юм алга.

Надад тэнгэр нүх биш гэдгийг итгүүлэх юм бол би эхлээд “Калашников”

олно.

Өглөө зургаад сэрээд буцаад унтсан, дараа нь ээж сэрээсэн. Ээжээс тамхины

мөнгө авъя. Мөнгө байхгүй гэнэ. Хорин төгрөг дөрвөн тамхи. Хичээлд

явахгүй. Тамхи “ВТ”, өрөө, тамхи. Цаг бол хүлээлт. Би хурдан хүлээнэ.

Хүлээлтийг хүлээж байна. Өөр яамаар байна. Тэгээд номын завсар чүдэнзний

хайрцаг, таван сум, найдвар муутай буу, тэгээд.

“Халх ардын тууж /УБ. 91 он/”. Аваад усанд оръё. Халуун ус. Өшөө халууныг

нэм. Өшөө. Нойтон сандал дээр ном. Гараа арчаад, тэгээд номоо ав. Дараа нь

хүйтэн душ. Үнэргүй цагаан саван.

Цонх онгойчиж, цаг тав болох гэж байна. Гэрт хүн алга. Сүүлчийн тамхи. Хэн

бэ гэдгийг ойлгох аргагүй. Бусдын тухай бүүр битгий бод. Тэгэхдээ тэд

наргүй болохгүй. Үе үе, мөч мөчөөр хуваагдаад байж л байг. Нэг, ахиад нэг,

аль нь алиных. Пүрвээгээс ахиж сум асуудаг юм уу, хэрэггүй. Тог тасарчихаж.

Тог тасрах хувиартай тэр нь тэгээд биелэгддэггүй. Тамхилмаар байна. Сараа

хүрээд ирлээ. Сараа ес гэхэд ирсэн. Сараа ирээд Баатарыг алуулсан гэж

хэлсэн. Эхлээд баахан асуулт, дараа нь ээж эгч хоёр Баатарыг өрөвдөнө,

алуурчдыг хараана – Болгоомжтой байх хэрэгтэй. – Уусан архиа даадаггүй

муусайн юмнууд. Өшөө олон үг, зэмлэл, бараг нулимс, буурал толгойгоо

сэгсэрнэ. Баатар өнгөрчихөж. Манай хамаатан, найз. Баатар будаа. Одоо

болсон. Би Баатарын алуурчдыг алах ёстой. Ингэхэд сэтэлсэн айдас гарсан,

сэрүүн түгшүүр бүх юмыг задалсан нээсэн. Түгшүүр. Энэ л яг. Тайрсан төмөр,

одоо болно, илүү юм хэрэггүй.

Би – Тэгээд.

Сараа – Тэд нарыг бүгдийг барьсан. Өнөөдөр баривчилсан. Бүгдийг хэзээ ч

барихгүй. Үлдсэнийг нь би үлдэхгүй. Би бэлэн байсан. Тэгэхдээ яг тулаад

ирэхэд айдас байна. Сонин айдас тэгээд жаргал яг болсон, хаалганы

булингартай шил, цул цагаан өнгө. Булингартай шил, сэрүүн цагаан өнгө.

Одоо яг болсон.

Дэлгэрээс асууна. Дэлгэр мэднэ. Автобус зогсчихож. Дэлгэрийнх ойрхон.

Харанхуй гудамж автобусны буудал дээр хэдэн хүн. Одоохон.

Дэлгэр байна уу?

- Байхгүй. Гэрэлээгийнд байгаа.

Тэднийх хол, хэтэрхий орой болно. Маргааш болъё. Миний яс яг тулаад

ирсэн, сайхан түгшүүр. Энэ яг.

Орой Гэрэлээгийнд очно. Дэлгэрийг би танина. Баатарын найз байсан. Гэрт

хийх юм алга, хийх юм хэрэггүй.

Болсон. Дараа нь дараа байна. Юу болох хамаа алга. Гэрэлээгийнд очих

замдаа тамхи авна. Модон мухлаг, олон янзын тамхи. Сайн тамхи авна.

- Нэг “Дэлл Мэлл”.

Хайрцаг тамхи бараг болох биз. Ахиад нэг илүүдэхгүй. Гэрэлээгийн

байшингийн хажууд бацаанаас “ВТ” авав.

Тэднийд Дэлгэр Гэрэлээ хоёр л байна.

Дэлгэр – Хоюулаа ийшээ оръё. Бид хоёр том өрөөнд оров. Бүтээлэггүй өндөр

ширээ. Хатуу сандал.

Дэлгэр – Баатарт хэдэн танил байсан. Тэд Баатартай таардаггүй. Тэр өдөр

архидаад Баатарынд очсон. Зодоон нүдээн, тэгээд Баатар үхсэн. Гурвуулаа

байсан. Одоо Ганц худагт байгаа. Баатар над руу утасдсан, би мэдэж байсан.

Дэлгэр – Айсан. Тэгэхдээ яг утасдахад юу ч хиймэргүй, хөдлөх аргагүй

байсан. Бүхюм жонхуурагдсан, хугацаа, хулдаас. Юу ч хийх, бодох аргагүй.

Ийм үед би өөртөө хэрэгтэй юманд ч явдаггүй. Юу ч хамаагүй байдаг,

хамаагүй жонхууралдсан байдаг.

Дэлгэр – Тийм. Би очвол очих байсан. Айгаад очоогүй. Бүх юм айдас. Тэгээд

айдас гол нь биш. Явахгүй, ямар ялгаатай юм, адилхан.

Би – Тийм. Хийсэн юмаа хийсэн.

Гэрэлээ ороод ирэв.

- Хоол ид.

Бид хоол иднэ. “Ардын эрх” харна, хуучин сонин. Дөрвөн сарын хоёрон.

Гэрэлээг өрөөнөөс гарсны дараа. Дэлгэр – Баатарынд тэд гурвуулаа очсон. Нэг

нь тэр өдөр байгаагүй. Байгаагүй ч гэсэн их баярласан.

Дэлгэр – Мэдэхгүй. Нэр “...”

Дэлгэр – Тийм, хаягий нь бичээд өгье. Тэгэхдээ би энэ хаягийг мэдэхгүй шүү

дээ.

Би – Тйим. Зүгээр хэлчих. Би тогтоочихно.

Тэгээд – Баяртай – Баяртай.

Бараг хоосон автобус, гурван төгрөг. “...”-ийд маргааш очно. Буугаа авсан бол

одоо ч очиж болно. Тэгэхдээ яахав.

Гэрт эвдэрхий хөгжим, тамхи байна. Чийдэн – хана. Одоо яг болсон. Яг энэ.

Ахиад тамхи, шалан дээр үнс. Юугаа хүлээхэв. Бүх юм баяр баясгалан. Буугаа

ав, сум эгзэгтэй хурц гэрэл, хурц эгзэгтэй жаргал. Калибраа энэнд ороо, хана

өрөө өөр харагдаад байна, энд ийм байх ёстой.

Автобус зогсчиж, зам дээр гарч машин барья. Шар “Москвич”. Би “...”-ий

хаягийг хэлэв. Тэднийх нэг их холгүй. Хүрээд ирэв. Машины гэрэл байшинг

гэрэлтүүлнэ. Модны сүүдэр. Одоохон. Жолоочид мөнгө өгөв. Есөн давхар

байшин, дал л гэсэн үг. Зүрх сайн цохилж байна. Энэ хаалга мөн байх ёстой.

Цагаан товчлуур.Хонх. Нарийхан модон савхтай хаалга. Хонх. Шатаар хүн

бууж байна. Хаалганы цаанаас айсан чанга дуу гарч байгаа хоолой – Хэн бэ?

Би – “...” байна уу?

Хөгшин хүний хоолой – Байхгүй.

Би – Би нэг юм асуух гэсэн юм.

Хаалгаа онгойлгоод бөөн шар гэрэл. Цагаан майктай, намхавтар, тавиад насны

эрэгтэй хүн. Цаана нь коридорын хэлтэрхий, зурагтын дуу, элдэв үнэр, гэрэл.

Би – Би “...”-д нэг юм өгөх гэсэн юм. Хэзээ ирэх бол? Тэр хүн хаалгаа өшөө

жаахан онгойлгов.

Бор царай, цагаан майк, цаанаас эмэгтэй хүний дургүйцсэн хоолой –Хэн ирсэн

юм? Тэр хүн авгайдаа – “...”-ийг асууж байна.

Надад – Маргааш нөгөөдрөөс ирэх байх.

Би – За за. Хаалганаас холдов. Пад харанхуй, лифт дуугарч байна. Лифтний

улаан товч.Тамхил. Чи байж бай. Одоо яг болсон. Та нар боллоо. Калибраа

гаргаад ир. Цэнэглэ, боллоо. Хонх.

- Хэн бэ?

Би – Би байна. Би нөгөө юмаа үлдээчихье.

Хаалга онгойв. Цагаан майк, бөөн гэрэл. Цээжнийх нь зүүн талд тулгаж

байгаад гохоо дарав. Нэг их тийрсэнгүй. Эргэж хараад явахад нөгөө хүн ард

аахилаад унав. Дараа нь бөөн шуугиан эргэж очоод буудах уу, хэрэггүй.

Доошил. Зарим давхар чийдэнтэй, зарим нь чийдэнгүй. Боллоо.

Сэрүүн шөнө. Ахиж машин барьна. Сайн хатуу тамхи. Гох дарахад гар

хөлстэй байсан, яадаг юм. Тэгээд дөрвөн сум үлдсэн. Одоохондоо хэрэггүй.

Шөнө. Тэгээд. Юу ч битгий бод. Яг болсон.

Гэрэлтэй зам. Шар өнгөөр гялалзсан хар зам. Саарал “хорин дөрөв”. Хуучин

зөөлхөн машин, жолооч, хажууд нь нэг залуу.

Манай байшин.

Жолооч – 250 төгрөг. Би 50 төгрөг өгөв.

Жолооч - Өшөө 200 төгрөг.

Би – Надад мөнгө байхгүй. /Мөнгө дуусаа. Мөнгө хамгийн чухал/. Урд сууж

байсан залуу хараал тавиад наашаа харав.

Би – Би гэртээ ороод аваад ирье. Хаалгаа онгойлгоход тэр залуу бас хаалгаа

онгойлгов.

Би – Чи байж бай. Манайх нэг давхарт. Тэр хаалгаа хаав. /дотроос нь/ Би

орцонд орж буугаа цэнэглээд гараад ирэв. Хоёр дахь сум аманд. Эхлээд тэр

залууг дараа нь жолоочийг буудав. Жолоочийг цээж рүү нь, нөгөөтхий нь

хүзүү рүү нь. Тэгээд гэртээ орсон.

Бид олигтой юм байхгүйг мэднэ, ялалт байхгүй, тэгээд жаргал, энийг сана,

тэгээд унт.

Өөрөө сэрэх шив дээ. Орны хажууд миний буу, цаг найм өнгөрч байна. Эгч

алга. Ээж зурагт үзэж байна. Гал тогооны цонхоор харахад нөгөө “хорин

дөрөв” алга.

Цайгаа ууна. Цонх. Хэдэн цагдаа ирж байна. Боллоо. Өрөөндөө ор, тэгээд

буугаа амандаа хийгээд гохоо дарна. Энэ ялалт, би ялна.

Гялалзсан шал, богинохон коридор, өрөөндөө ор. Тэгээд буугаа ав, тэгээд

дарины амттай төмөр амандаа хийгээд гохоо дарав. Болсонгүй. Ахиад дар,

ахиад л байна. Ахиж цэнэглэ. Дар. Нэмэргүй. Цэнэглээд дар. Нэмэргүй.

Ялагдал. Хаалга балбаж эхлэв. Ялагдал, тулаад, ороод ирсэн ялагдал. Миний

хөгшин малийгаатах, инээгээтэх. Энэ жинхэнэ инээд, жинхэнэ ялагдал. Би

байсан, зоригтой байсан, болоо, ялагдал бол байнга. 4 дүгээр сар. –И должны

оставаться живыми. – 6-аан өдөр. Рок н ролл. Зүүдлэгдээгүй хоногууд,

нойргүй. Банзаар, сэтгэлээр унасан тулсан, Тулсан блюз. Инээж байгаа

гашуудал. Хайр. Өөрийгөө тэндээс харж байсан, сайн.

2-р хэсэг нь төгслөө.

ГУРАВ

Өсгөгч, гитар олдсон. Тав хоног. Ариунаа. Өчигдрүүд, хайртай.

Цэнхэр плейер. “Орион”. Бид хоёрын хөгжим. Дуусчихсан, цэнэглэж

болдоггүй зай. 1,5 вольт.

Энд гутрах хэрэггүй, үзэн ядах хэрэггүй – байгаа царай нь. Туйпуугаар

цохиулсан дебил. Тоглож л байдаг бацаан. Үхэхээ мартсан нүдтэй, хүүхэд.

Ахиад нэг дуу. Зөвхөн зориг. Хайртай, итгэлтэй байх ёстой. Эд нарыг чинь

угаадсаар угаана, болгоно. Чи чадтал нь зөрөх ёстой. Чиний хайр, чиний зориг

чиний хүүр болно. Зөрж чадсан бол чадталаа үх. Чи зөрөх ёстой.

Эгшиг, зургаан утастай банз. Хэтэрхий, хальсан, ая гэрэл, хайр бусад

харцуудынхээс ирсэн ая, энэ бацааныг ойлгосон, өнгөрүүлсэн ая.

Ариунаа руу утасдсан. Ээж нь утас авсан – “Ариунаа алга ажилдаа явсан”.

Уншсан ном. Орой Жаагий ирсэн.

Жаагий – Хоюулаа өнөө шөнө халтуурдъя. Машинаа засуулчихсан. Саарал

“24”.

- Тэгье

Цус байгаагүй.

3-р хэсэг нь төгслөө.

ТЭГЭХДЭЭ ХАДЛАН

“Рекламны плакат

Последней весны”...

Шинэ амьдрал үхэлд хайртай, хоног болгон шинэ. Өдөр болгон шинэ амьдрал.

Энэ хана, санаа хамаагүй, шинэ юм – хайртай бүх юм ялгадас болохыг харсан,

халцарсан. Хүнд хайр байх ёстой. Хүн болгонд. Санасан юм хэлэгддэггүй.

- Үхлээ оршуулчихаад хүрээд ир. Бид чамайг ална. Би шархдахгүй. Айдас

байхад айдаг, гараад явахад. Эвдэрсэн арьс тулсан. –Тийм –Үгүй. Хүнд юу ч

байдаггүй хэлэх юм олдохгүй. Тэндээс гараад явж байсан. Тэгээд.

Өөрөө үхнэ гэдгээ дандаа санадаг. Тэгэхэд. Би амьдармаар байсан. Хэдэн жил.

Олон юм. Амь дарсан, сайхан байсан. Болоо. Тэгээд тэгэхдээ. Тэгээд надад

энд таалагдаж байсан.

Би, Сараа.Янз янз. Тэгээд хайр.

Сараа – Явсан уу?

Нэргүй – Мэдэхгүй.

Сараа – Сайн ном байгаа биз?

Нэргүй – Тийм ... Юм

Энэ. Зөвхөн тэр. Хиймэл газар.

Дандаа юм хийж байсан, хүн шиг, төрөхөөсөө, дандаа.

Хүссэн хүслээ олох. Олим. Эрх чөлөө. Емес.

Энд цэлмэг нар. Худалдаа, наймаа, худал. Мөч болгон наймаа чи өөрийгөө

амьдралд худалддаг, шар төгрөгөөр. Боллоо. Би зарагдаж дууссан. 26-аан жил.

Боллоо. Хамгийн хайртай, яс юмаа үнэр оруулж хямдхан өгдөг. “Аваач” гэж.

Сараа – Би үхэхгүй. Тэнгэр үхэхийнхээ өмнө бүгдийг санаад, чамайг мартвал

чи баярхана.

Нэргүй – Тэнгэртэй тэнгэргүй бороо.

Мэндэлж байсан. “Юу байна”. Эелдэг. Тэр нь зүгээр. Санах.

Хэн ч байгаагүй. “Юм-Үхэл” гэж гэж хэлэх юм байхгүй. Үг биш. Зөвхөн тэр.

Энд хамгийн найдвартай юм-найдвар. Сайн үг. Сарааг харна.

Дандаа хайр хүсдэг. Тэгээд алдана гэж айдаг, эсвэл уйддаг. Юунаас ч айхгүй,

уйдахгүй, хүн бүр.

Энд байхгүйг хүсэх, хэрэггүй юмыг. Эндхийн биш. Уртаа, тайрсан калибр.

Сайн бууд. Өрөвдөх. За өрөвдөөтөх.

Өрөвдсөн харааг зүсэх. Сайн бууд. Би, та нар-энэ илүү.

Кумисай – Нэг хүн үгүй болсон бол, олуулаа бүгдээрээ, тэр амьдрал.

Би – Наадах чинь.

Кумисай – Ус төмөрнөөс зэвүүн.

Би – Бүх юм сайн. Санаад хэрэггүй.

Кумисай – “Адик как случай клинической некрофилий”

Байх. Тэнгэрийн хаяан дээр, тэрний цасан өнгөөр ширгэх. Очиход эсвэл юм,

эсвэл очихгүй.

Өмөр, өлим – айдас. Ахйгүй болохоос айх. Амьдармаар байхад ал.

Дөрөвдүгээр сар, түлсэн зүүд. Шөнө, өглөө.

Уумаар юм – ус. Бөөлжмөөр. Хамгийн амтат.

Нэргүй – Наашаа хар даа.

Сараа – Юу?

Нэргүй – Тэр “Адик как случай клинической некрофилий” гэдэг чинь ном

юмуу?

Сараа – Тийм.

Нэргүй – Ном зохиогчийн сэтгэлийн хүүр.

Ор, хөгжим, сая хэхрсэнээ дурсана. Тэгээд.

Би – Нэг л сонин байх ёстой. Биш юм шиг.

Сараа – Тийм.

Шил, цонх. Шаравтар ягаан цас. Тэнгэр доор нь цас.

-Мэдээж өвөл биш.

-Үхэл текст биш.

-Цас орохоо болиод цагаан агаар. Хар тэнгэрт чоно, хоёр хэрээ. Ээ биш.

Тэднийг дандаа алдаг. Хайраар, төмөр, төгрөгөөр, үхлээр. Чамайг алж байгаа

юмыг хутгал, чи амьдрах ёстой.

Нэргүй – Сараа чи Сараа биш.

Сараа – Тэнд хоёр шулуун байдаг. Нэг нь.

Сараа – Би сар биш.

Хааяа уудаг. Уухдаа яагаад дандаа уудаггүйгээ ойлгодоггүй.

Маргааш болно, үгүй. Түгшүүр, яс жаргал.

Бүх юм “тийм” гэж байхад, өөрөө “тийм” гэж байхад “үгүй” гэх. Жог.

Хамгийн зоригтой, хамгийн хайрыг энд алдаг нь үнэн. Эхлээд шавар

болгодог. Эрэлхэг байвал эхлээд ялгадас болгоно. Амтыг чинь мэдүүлнэ,

ялагдлын амт. Дараа нь алдаг. Хэдий чинээ зоригтой шударга байна төдий

чинээ өмхий. Тэгээд өөрийгөө орхихгүй бай, ясаа сана. Тэгээд.

Тэр үхэхгүй. Үхэх аргагүй.

Зоригтой хүн байдаггүй. Хүн хаяа зориг шиг болдог, хүн хаяа үхэл шиг

байдаг. Тэгэхэд чи зориг байсан, чи хэзээ ч зоригтой хүн байгаагүй.

Чамтай тохиолдоод, тэгээд хэвээрээ үлдсэн бол, урваагүй бол тэр чинь биш.

Чи гуйх болно хэрэггүй, битгий. Ялалт.

Муу үед сайхан зүүд – хамгийн хар зүүд. Чамтай тохиолдоогүй дурсамж,

чиний.

Хоолой байхгүй, газаргүй газар. Хад. Хар.

Уртаа ялна гэж итгэж байсан. Ялна. Тэгээд. Тэгээд ялагдсан. Инээ. Жинхэнэ

ялагдал жинхэнэ инээд. Баярлах юм алга. Тэгээд ялах зам заасан бол чи

өөрийнхөөрөө явна. Тэгээд ялагдал, тэгээд харамсах юм алга. Яв миний

хөгшин, ялагд миний хөгшин. Сайн инээ.

-Надад намайг өг.

-Май.

-Энэ чинь.

-Мөншт.

-Би мэднэ.

Хүмүүс – хонц. Хонц хонцоо үздэггүй хонуулсан айл хоюулангий нь. Айл –

амьдрал. Бидний эх орон – үхэл. Амьдрал харийн газар. Эх орноо санана,

дурсах, үлдэх.

Крэйтор чи байсан бол сонирхолтой, чи чулуу шорооноос илүү, чамаар

алуулах. Хүмүүс хаяа айдаг.

Болсон юмыг болгох, энд байгаад, Сараатай. Хад руу явах.

Сар, нар, энэ газрыг байгаагаар нь, зураг болтол нь зураад, зурагнаас чинь өөр

сар, газар үгүй. Тэгээд урах, ураад хоосон зай, тэр мэдрэгддэг.

Хүн байдаггүй. Дандаа үхчихсэн.

-Чи юу болмоор байна?

-Би асуухгүй.

Бууж өгөх. Нэргүй бууж өгсөн. Энэ байна. Буултаар юм олох хүсэл, нэгдэх,

юу ч олдохгүй, чамайг гаргаад хаячихсан, чиний хамгийн айдаг юм чамайг

энд олно.

Маргааш. Хад, өглөө. Сараатай уулзая. Одоо гэртээ байх ёстой, байгаа. Уртаа

хаалгаа тайлав.

“Сараа ирээгүй”.

Гэртээ очихгүй. Орцны шат. Тамхи. Холдсон чөлөө, надега, хайрсан. Дэ-аагий

ирнэ, юм ярина тэгэхдээ тамхилна.

Дарах ёстой. Амь. Олон юм. Чимээгүй инээд. Өдрүүд байсан.

Өнгөрсөн амьдралд сар шүтэгч. Гал, хол харанхуй уул. Сар /14, 15, 16, 17/.

Нэргүй, тэгээд Ай.Ногоон биш тал. Тэгээд Нэргүйгийн Сар. Хэдэн үүл. Чи

дагуул. Шороо. Энд суух.

Амьдарцгаа, үргэлж-лээд. Байгаагаараа.Энэ биш мөн. Амандаа дуугай бай.

Цагаа.

Харсан, тулсан, цаашаагаа, цаашаа, сүүлийн хүсэл.

Өглөөний үүр. Дөрвөн сар. Намхан уул хад.

Үгээр нэмэргүй, амьдрал үхлээр нэмэргүй.

Хайрсан гэрэл. Өглөө өөдрөг, хайр. Тийм. Сайн байсан.

ТӨГСӨВ.

start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
anha (зочин)

Urgeljlee bichsend thanks

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)